Tesla Cybertruck, Porsche 911 хоёрыг уралдууллаа
Мэдээ
Tesla компани 11 дүгээр сарын 30-ны өдөр Cybertruck автомашины албан ёсны нээлтийг хийж үнэ болон үзүүлэлтийг танилцуулсан. Энэ үеэрээ Cybertruck-ийг Porsche 911-тэй уралдуулан автомашиныхаа хүчин чадлыг олон нийтэд гайхууллаа.
Porsche 911 нь дэлийн хамгийн хурдан автомашинуудын нэг бөгөөд нээлтийн уралдааны үеэр Tesla-гийн Cybertruck өөр нэг Porsche 911-ийг чиргүүл дээр ачин уралдаж, түрүүлжээ.
Cybertruck үнэ болон үзүүлэлтийн хувьд гурван төрлийн хувилбар байх юм. 2024 оноос эхлэн гурван хөдөлгүүрт буюу “Cyberbeast” болон бүх дугуйн хөтлөгчтэй хувилбар, 2025 оноос хойд дугуйн хөтлөгчтэй хувилбарууд тус тус борлуулалтад гарна.
Гурван хөдөлгүүрт буюу “Cyberbeast” хувилбар нь 2.7 секундэд 100 километр цагийн хурд авах чадалтай ба нэг бүтэн цэнэгээр 515 километр замыг туулах чадвартай. Үнийн хувьд 99,990 ам.доллароор худалдана.
Бүх дугуйн хөтлөгчтэй хувилбар нь 0 - 100 километр цагийн хурдыг 4.2 секундэд авах бөгөөд нэг бүтэн цэнэгээр 547 километр замыг туулна хэмээн тус компани танилцуулсан. Үнийн хувьд 79,990 ам.доллар байх юм.
Харин хойд дугуйн хөтлөгчтэй хувилбарын үнэ нь 60,990 ам.доллар байх ба үзүүлэлтийн талаарх мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна.
Source: https://www.tesla.com, https://www.theverge.com