Орост яг одоогоор ямар кроссоверууд хамгийн сайн зарагдаж байгаа вэ?
Нийтлэл

2024 оны эхний улиралд гэхэд л альхэдийн 250 мянган шинэ машин зарсан нь оросын дилерүүдийн хувьд том амжилт болоод байна. Өнгөрсөн оны энэ үеэс 62.3 хувиар илүү байна гээд бод доо. Энэ машинуудын ихэнх нь кроссовер, SUV байгаа нь ойлгомжтой. Орос, Монгол энэ хийц л угаасаа алдартай.
Ингээд хамгийн их зарагдсан 10 кроссоверыг судалж үзье. Энэ нь монголчууд бидэнд тун сонирхолтой статистик байх болно. Японы хуучин машинаас уйдсан хүмүүс шинэ хятад машин авахаар сонирхох боловч сайн мэдлэг мэдээлэлгүйн улмаас алийг нь авахаа мэдэхгүй байгаа юм. Харин оросууд бидэнд ханатай судалгаа гаргаж өгч чадна.
10-р байр — Belgee X50 — 4708 ширхэг
9-р байр — Haval Dargo — 4813 ширхэг (177% өссөн)
8-р байр — Haval F7 — 5670 ширхэг (88% өссөн)
7-р байр — Geely Coolray — 6653 ширхэг (7.6% буурсан)
6-р байр — Omoda C5 — 7265 ширхэг (30% өссөн)
5-р байр — Haval M6 — 7795 ширхэг
4-р байр — Chery Tiggo 4 Pro — 8355 ширхэг (39% өссөн)
3-р байр — Haval Jolion — 15,764 ширхэг (111% өссөн)
2-р байр — Chery Tiggo 7 Pro — 16,764 ширхэг (144% өссөн)
1-р байр — Lada Niva — 24,038ширхэг (33% өссөн)
Оросууд аргагүй сурснаараа эх орныхоо бүтээгдэхүүнийг арай илүү авч байна. Даанч тэр нь сонголтгүй юм өө. За тэгээд л хойшоо дан хятад машинууд. Cherry Tiggo 7 Pro гэнэтхэн л хүмүүсийн анхаарлыг татаж, гол сонголт болж хувирсан байна даа.
Эдэн дундаас ганцхан Coolray л борлуулалт буурсан аж. Магадгүй загвар шинэчлэгдсэн, өмнөх загвараас дутагдлууд илэрсэн байж болох юм. Haval Dargo харин маш сайн өсөлт үзүүлжээ. Шууд цойлсон гэсэн үг. Офроадын шинж чанартай нь илүү анхаарал татсан болов уу.
Cherry брэндийн монголд Och Motors албан ёсоор оруулж ирдгийг дуулгая. Хүйтний тоноглолтой, бензин голохгүй, офроад чадамжтай гээд давуу тал ихтэй.