2014 Toyota Voxy тойм: (Эзэмшигч Виталий)
Нийтлэл

• Энэ машиныг хагас жил унаж байна. Японы аукшинаас 4 оноотой авсан юм билээ. 115 мянга гүйлттэй.
• Тайван жолоодоход 5.5-аас 7.5 литр, хүчтэй давхивал 9 идэж байна лээ. Зун шүү дээ.
• Энэ тэрэгний хувьд Modelisto-ийн хормойтой. Гадна үзэмж гоё. Өөрийнх нь 15-тай обудыг 17-тай цагаан обудаарь сольсноор машины үзэмж эрс дээшлээд ирнэ лээ.
• Шинэ үеийн диодон гэрэл нь овоо тод, хурц юм билээ. Маш найдвартай, Орос, Монголд эдэлж болно гэдэг нь батлагдсан.
• Энэ машины хувьд 1.8 литрийн хөдөлгүүр дээр хайбрид бий. Шүүмжлэгч хүмүүс хүч муутай гэдэг. Дээд хурд 120 км/цаг. Үүнээс хурдалбал донсолгоо мэдрээд, динамик муудаад их эвгүй. Хажууд нь Honda-ийн ижил машин 160 хүрэхэд асуудалгүй байдаг. Гэвч Honda-ийн дотор тав тух муу санагдсан. Бүх юм нь жигд машин гэж байхгүй юм даа, даанч.
• Энэ машины дотор салоны суудлуудыг ёстой янз бүрээр тохируулж болно. Тэр нь их гоё. Үүгээрээ Honda, Nissan-аас илүү гэж санагддаг.
Давуу тал:
- Засвар үйлчилгээний зардал, Найдвартай байдал, Ашиглалт, Шатахуун зарцуулалт, Тав тухтай байдал, Интерьер дизайн
Сул тал:
- Динамик, Дуу чимээ тусгаарлагч