Анхаарал төвлөрөх чадвар буурч байгаа нь богино бичлэгүүдээс үүдэлтэй
Нийтлэл

Сүүлийн үед судлаач, мэргэжилтнүүд Тик ток, түүнийг дуурайгаад Юутүбийн богино хэмжээний видео түгэн дэлгэрснээс үүдэлтэйгээр хүүхэд залуучуудын дунд анхаарал төвлөрөх чадвар ихээр буурч байгааг бичих болсон билээ.
Хүүхдүүд 15хан сек дуусашгүй олон бичлэгийг үзэж цагийн өнгөрөөх болсон нь түүнэээс удаан үргэлжлэх, тархинд эдгээр шиг нь шууд "тааламж" өгөхгүй үйл ажиллагаанууд дээр анхаарал төвлөрч чадахаа больж байна. Юутүбийн богино видеонууд 60 сек үргэлжилдэг бөгөөд жилийг өмнө 1.5 тэрбум аккаунтаас орж үүэж байсан бол энэ жил 2 тэрбум болж өссөн гэж юутүбийн Alphabet компаниас өнгөрсөн сар мэдэгдсэн байгаа. Саяхан гарсан Computers in human behavior хүний үйл хөдлөлд компьютерийн нөлөө гэсэн нэртэй нэгэн судалгаагаар эдгээр видеонууд нь хүмүүст донтолт үүсгэх магадлалтай "богино хугацааны огцом мэдрэмжүүдийг" өгдөг гэжээ. Энэ судалгаанд Хятад болон Америкийн оюутнуудаас авсан санал асуулгаар яагаад богино хэмжээний видео үздэг вэ гэсэн асуултанд: зугаацах, шинэ мэдлэг авах, нийгэмд өөрийгөө олох, илэрхийлэх гэж хариулцгаажээ.
Өмнөх судалгаануудаар богино хэмжээний видео олон цагаар үзэх нь хүүхдийн аливаа зүйлийг зөв гүйцэтгэх болон огцом зангаа барих чадварыг бууруулдаг гэсэн байгаа. Хүүхэд хурдан өөрчлөгдөх зүйлд дассанаар цаашид байнгын ийм хурдан өөрчлөлттэй "сэдэлт"-д байх хүлээлттэй болж үүний дүнд бусад үйл ажиллагаанууд тухайлбал ном унших, гэрийн даалгавраа хийх зэрэг нь видеотой нь харьцуулахад уйтгартай, удаан санагдаж хийхээс цааргалдаг болдог байна.
Өинө нь би нэг бичиж байсан даа. Анхаарлаа төвлөрүүлэх чадвар орчин үеийн хүүхдүүдэд ховор чухал чадвар болно, тооны хичээл үүнд сайн сурганаа гэж.
Миний шүтээнүүдийн нэг, Buffett ахын найз 99 настай Munger энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн хурал дээрээ "нэг зүйл дээр төвлөрөх, удаан хугацаанд анхаарлаа төвлөрөх чадвар бол асар том давуу тал" гэсэн шүү. Хэдийгээр энэ нь удаан хугацаанд нэг чадварлаг компанийн хувьцааг хадгалах тухай утгатай ч шууд утгаар нь бас ойлгож болноо.
Дүү нар минээ, бага насны хүүхэддээ ядаж бүү аккаунт нээж өгөө. Үнэхээр сатааруулах хэрэгтэй бол хүүхэлдэй кино, боловсролын агуулгатай нэвтрүүлэг тавьж агч байгаарай. 1-3 насанд ээжхүүхдийн хажууд байж, ярьж хөөрч, бүүвэйлж, тэвэрч, нааж, алхуулж, алсыг харуулж, мэдрүүлж тэмтрүүлж хорвоотой танилцуулах ёстой үе гэдгийг бүү мартаарай. Түүнээс техник технологи хэдийгээр өнгө будаг сайтай, дуу чанга ч ээжийг, байгалийг орлохгүй шүү дүү нар минь.
Монголын үрс маш олон болтугай.
Нийтлэгч: Bayaraa Dagva