Машинууд хажуу тийш явдаг болно
Нийтлэл

Дугуй хэзээ ч бөөрөнхий байна гэж үгүй. Гэхдээ ирээдүйд бид ихэнх машинд 4 байдаг каучукаар бүтээсэн зүйлийг “дугуй” гэж нэрлэхэд тохиромжгүй болох нь.
Goodyear компани өнгөрөгч Женевийн авто шоун дээр өөрсдийн шинэ концептыг танилцуулсан юм.
“I, Robot” уран сайхны кинонд гардагтай яг ижил дугуйг Goodyear бүтээж байна.
Үүний ачаар машин зөвхөн урагшаа явдаг байснаа больж, хажуу тийш явдаг болох юм. Яг зогсоолынхоо дэргэд ирээд шууд хажуу тийш зогсоно гэдэг хэчнээн амар байхыг төсөөлөөд үздээ.
Eagle-360 гэж нэрлэсэн энэхүү дугуй цахилгаан соронзон орны тусламжтай бүх чигт хөдлөх аж. Зөвхөн машиндаа гоё дугуйтай болоод зогсохгүй дугуйнд байх мэдрэгч нь замын нөхцөл байдлыг бусад машинуудад мэдээлэх юм байна.
3 хэмжээст хэвлэх төхөөрөмж ашиглан бүтээх энэ дугуйг хэрэглэгч бүрийн хэрэгцээ шаардлагад тохируулан өөр өөрөөр хэвлэж болох аж. Магадгүй та жолооч биш, хэрэглэгч гэж тодорхойлж байгааг гайхаж болох юм. Учир нь энэ дугуйг энгийн бус өөрийгөө жолооддог машинд зориулан загварчилжээ.