Нийтлэл · 2023.11.28
Ineos Quartermaster үйлдвэрлэлд шилжжээ
Нийтлэл

Францын Hambach хотноо Ineos-ын дараагийн загвар болох хос кабинтай тэвштэй пикап болох Quartermaster хэмээх тэргийг үйлдвэрлэж эхэлжээ.
Анхны худалдан авагч нь 12-р сард Европт хүлээж авах гэнэ. Азийн хувьд Австралиас эхлэх бөгөөд тэнд л жинхэнэ офроад хорхойтнууд олноор бий дээ. Тэгээд дараа нь Африкийн худалдан авагчид захиалгаа авах аж. Монголоос захиалсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй.
Энэ тэргийн хувьд мөн л ялгаагүй офроадын хамгийн хүчтэй чадамжтай байх ёстой юм.
Үний хувьд 123 мянган доллараас эхлэх ажээ.
• 3 литрийн турбо I6 бензин юмуу дизель хөдөлгүүртэй.
• BMW-ий ZF 8 шатлалт автомат хроптой.
• Төвийн дифф-тэй, хоёр шатлалт хүндрүүлэгчтэй. Харин хойд урд дифф-ийг нэмэлтээр захиалж болно.