Шилдэг гарааны бизнесийн ENTREPRENEUR-аар "TIMELY" шалгарлаа
Мэдээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оны Шилдэг болон тодорхой салбарын Онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR 2023” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө. Энэ удаагийн арга хэмжээ нь ковидын дараах бизнесийн бүтэн жилийг хамарсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа.
Тус арга хэмжээнд “TIMELY” нь Гарааны бизнес эрхэлж буй компаниуд дундаас анхлан "Гарааны бизнесийн шилдэг ENTREPRENEUR 2023" шагналыг хүртээд байна.
2021 онд 2 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан ТЕКСТРИМ ХХК , бид бүхний мэдэхээр Timely.mn цаг бүртгэлийн ухаалаг платформ -ын хамт олон ердөө 2 жилийн дотор 800 байгууллагын цаг бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдэж, бүтээмжийг нэмэн, мэдээлэл технологийн салбараа тэргүүлэн амжилттай ажиллаж байгаа эрч хүчтэй залуу хамт олон билээ.
#TIMELY нь байгууллагын цаг бүртгэлийн уламжлалт системийг халж, ажилтан нэмэлт төхөөрөмж ашиглахгүйгээр аппаар цаг бүртгэлээ хийж, байгууллагад эерэг соёлыг бүрдүүлэх, ажилтан болон ажил олгогч хоорондын харилцааг үр дүнтэй, хурдан, хялбар болгож буй цаг бүртгэлийн ухаалаг платформ бөгөөд өнөөдрийн байдлаар 800 гаруй байгууллагын 36000 гаруй ажилтан өдөр бүр TIMELY аппаар ажлын цагаа бүртгүүлж байна.
“TIMELY” цаг бүртгэлийн ухаалаг платформын хамт олон нь 2023 онд:
Монголын Мэдээллийн Технологийн Салбарын Awards ШИЛДЭГ СТАРТАПП шагнал
Unread Awards шагналын "ШИЛДЭГ АПП" -аар TIMELY аппликейшн шагнал
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Шилдэг гарааны бизнес ENTREPRENEUR” зэрэг шагналуудыг тус тус хүртээд байна.
Facebook холбоос: www.facebook.com/Timely.mn
Timely.mn вэбсайт: timely.mn
Timely.mn танилцуулга: admin.timely.mn/intro.pdf
Холбогдох: 7505-9955