Нийтлэл · 2024.02.22
Японд "Uber Eats" хоол хүргэлтийн робот үйлчилнэ
Нийтлэл

АНУ-ын “ Uber ” компани “ Mitsubishi Electric ” болон хүргэлтийн роботын “ Cartken ” компанитай хамтран өөрөө жолоодлоготой роботоор хоол зөөх “ Uber Eats ” бизнесээ Японд нэвтрүүлэх гэж буйгаа зарлалаа. Уг роботын хүргэлтийн үйлчилгээг Токио хотын тодорхой хэдэн байршилд ирэх сарын сүүлээр эхлүүлэх ажээ. Одоог хүртэл АНУ-ын цөөн хэдэн хотод үйлчилж байгаа бие даасан хоол хүргэлтийн үйл ажиллагааны олон улсын анхны байршил нь ийнхүү Япон болж байгаа гэнэ. Хоол хүнсийг зөөх “Model C” робот нь хүний алхааны хурдаар явах бөгөөд орчин тойрны юмсыг хиймэл оюун ухаанаар баримжаалан хөдөлдөг байна. Япон дахь үйл ажиллагаанд нь “Mitsubishi Electric” компани хяналт тавьж ажиллах юм.