Илон Маск: Ухаалаг ажилтнуудыг хянах гээд байх шаардлагагүй
Мэдээ

Илон Маск өөр өөр салбарын зургаан компанийг нэгэн зэрэг удирдаж байна
Микроменежер хэмээн цоллуулдаг Илон Маск нэр хүндээ сэргээхээр шийдсэн бололтой. Түүний хэлж буйгаар шилдэг ажилтнуудыг удирдах, хянах шаардлага тун бага аж.
Тэрбээр “Би үүнийг микро менежмент гэж хэлэхгүй, харин нарийн ширийнийг нь олж харах, анхаарахыг шаардаж буй хэрэг. Хэрэв та төгс бүтээгдэхүүн гаргахаар хичээж байгаа бол нарийн деталиудад анхаарах нь чухал” хэмээн даваа гарагт Норвегийн Баялгийн сангийн Гүйцэтгэх захирал Николай Тангентай ярилцах үедээ хэлжээ. Энэхүү ярилцлага Илон Маскийн “X” платформоор шууд дамжуулагдсан байна.
Уолтер Айзексоны бичсэн Илон Маскийн намтарт түүнийг “Cybertruck”-ийн загвараас эхлээд “Twitter” серверүүдээ хаана байрлуулах тухай гээд бүхий л жижиг сажиг шийдвэрүүдэд хэтэрхий оролцдог тухай дурдаж байв. Хэдийгээр тэрбумтан хоёр жилийн хугацаанд зургаан компанийг нэгэн зэрэг удирдсан үйл явцаа Айзексонд “ойроос харуулсан” ч тэрхүү зохиогчийн номыг уншаагүйгээ ярилцлагын үеэр хэлжээ.
Микро-менежмент хийдэг ихэнх захирлууд өөрсдийн үйлдлийг ажилтнуудынхаа бие даан ажиллах эрх чөлөөнд халдаж байна гэж үздэггүй бол зарим судалгааны дүнгээс харахад карьерынхаа хугацаанд ажилд нь хэт их оролцдог удирдлагын доор ажиллаж байсан хэмээн оролцогчдын дийлэнх нь хариулжээ.