Land Rover Defender Octa
Нийтлэл

Land Rover Defender-ийг жинхэнэ араатан болгох төсөл айсуй. Octa хэмээн нэрлэсэн дэд загвар нь Defender гээч машины түүхэн дэх хамгийн хүчирхэг загвар болох ажээ.
• Хүчтэй бас офроад чадамжтай. Дээд зэрэглэлийн бүх шаардлагатай тоноглолыг хайр найргүй суурилуулна гэнэ.
• Хос турботай V8 хөдөлгүүр нь 5 литр юмуу BMW-ийн 4.4 литрийн хөдөлгүүр байх бололтой. 600 гаруй морины хүчтэй.
• Гидравлик ажиллагаатай 6D Dynamics тулавч системтэй.
• Яг одоо энэ машиныг Швед цасанд, Арабын элсэн цөлд, Нюрбургрингийн хурдны тойрогт, Можаве дахь мөсөн талбайд нэгэн зэрэг туршиж байгаа.
• Энэ оны эцсээр танилцуулга хийх боловч Land Rover-ийн тусгай клубийн гишүүдэд хаалттай орчинд танилцуулж, захиалга авна.
Аа тийм, Окта гэдэг нь дэлхийн хамгийн хатуу эрдэс болох алмазын октаэдр хэлбэрийг хэлдэг аж. Зураг үзэгдэж буй тойрог доторх ромбо нь октаэдр юм.