Bentley компани сэнстэй дрон бүхий онцгой технологийг патентжуулжээ

Bentley компани дөрвөн сэнстэй, компанийн лого хэлбэртэй жижиг дрон технологийг патентжуулжээ. AutoGuide мэдээлж байгаагаар, уг патент нь дроныг машины капот доор байрлуулах боломжтой байхаар зохион бүтээсэн бөгөөд энэ дроныг янз бүрийн зорилгоор ашиглахыг санал болгож байна. Үүнд сул зогсоолын байршлыг олох зэрэг үйлдлүүд багтана.
Bentley-ийн тооцоогоор, уг дроны жин 250 граммаас хэтрэхгүй байх аж. Дроныг капот доор байрлуулах талбайг батарей цэнэглэх системээр тоноглох бөгөөд дрон болон Bentley-ийн Flying B лого нь гэрэлтэх аж.
Дроныг ухаалаг гар утас, компьютер эсвэл машины мэдээллийн системийн дэлгэцээр удирдана.
Энэхүү сонирхолтой санаачлагын зохиогчдын хэлснээр, Flying B дроныг хотын түгжрээнд хувилбарт маршрутуудыг хайх, зогсоол дээр чөлөөтэй байршил олох, ослын үед яаралтай тусламжийн албанд мэдэгдэх, эсвэл том зогсоол дээр машиныг хайх зэрэгт ашиглаж болно. Дрон энэ тохиолдолд нэг төрлийн хөтөч болж үйлчлэх боломжтой. Гэхдээ энэхүү концепцийн цаашид цуврал үйлдвэрлэлд орж чадах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Дөрөвдүгээр сард BYD концернтэй холбоотой FangChengBao (Leopard) брэнд дронтой машин танилцуулжээ. Leopard 3 кроссоверын прототипийн дээврийг квадрокоптер буух талбайгаар тоноглосон байсан. Гэвч дараа нь үзүүлсэн цуврал үйлдвэрлэлийн цахилгаан машинууд дээр энэ дагалдах хэрэгсэл байхгүй болсон байна.