Бүрэн цэнэгтэй цахилгаан автомашинуудыг орон сууцны доорх зогсоолд нэвтрүүлэхгүй байх журам Сөүл хотод хэрэгжинэ

Зай хураагуур нь бүрэн цэнэгтэй цахилгаан автомашинуудыг орон сууцны суурийн давхрын нийтийн зогсоолд нэвтрүүлэхийг хориглох журам гаргах болсныг Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа Баасан гарагт мэдээлжээ.
Тухайлбал зай хураагуур нь 90 хувиас дээш цэнэгтэй автомашинуудыг аюулгүй байдлын үүднээс нэвтрүүлэхийг хориглох юм байна.
Цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын шатах, дэлбэрэх ослын нэг гол шалтгаан хэт цэнэглэгдсэн батарей болж байгаа тул ийм арга хэмжээ авчээ.
Орон сууцны менежмэнтийн журмаа Сөүл хотын захиргаа ирэх сарын сүүлээр шинэчлэх бөгөөд ингэхдээ батарей нь 90-ээс дээш хувийн цэнэгтэй цахилгаан автомашинуудыг суурын давхрын нийтийн зогсоолд нэвтрүүлэхийг хориглохоор болсон байна.
Орон сууцны хороолол бүр дээрх журмын дагуу өөр өөрийн арга хэмжээг авах ёстой гэнэ.
Үүнээс гадна автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгчийн хүсэлтээр цэнэглэлтийн дээд хязгаарыг 90 хувиар хязгаарлах арга хэмжээ авбал Сөүл хотын удирдлага сертификат олгодог болохоор төлөвлөжээ.
Өнгөрсөн долоо хоногт Инчон хотын нэгэн орон сууцны суурийн давхрын зогсоолд импортын цахилгаан автомашин дэлбэрсний улмаас 23 хүн шархдаж, 140 орчим автомашин шатах буюу гэмтсэн юм.
Энэ ослын шалтгааныг тухайн автомашины зай хураагуур бүрэн цэнэгтэй байснаас болсон гэж үзэж байгаа.
Тиймээс Сөүл хотын удирдлага болзошгүй аюулаас сэргийлэх шуурхай арга хэмжээ авч эхэлжээ.
Эх сурвалж: Yonhap News