Нийтлэл · 2024.03.12
Rivian R2 - дунд гарын кроссовер шинээр гарч байна.
Нийтлэл

Америкт Rivian гээч брэнд зөвхөн цахилгаан SUV, пикап бүтээж байгааг та дуулсан байж магадгүй.
3-р сарын 7-нд цоо шинээр дунд гарын кроссовер танилцуулжээ. R2 гэдэг нэртэй.
2022 онд R1 гэдэг их гарын SUV танилцуулж байсан. Тэрнээс нэг шатлал доогуур тэрэг бололтой.
• 5 хаалгатай. Минималист хэлбэр хийцтэй. Led гэрлийн хүрээ нь нөгөө огцом танигдахуйц өвөрмөц хийцтэй аж.
• RWD юмуу AWD гэсэн хувилбартай.
• Бартаат замд маш сайн явна гэсэн амлалтыг үйлдвэрлэгчээс амлаж байна. Өгсөх уруудах, ус туулах өнцөг хэмжээсүүд нилээн сайн гэнэ шүү.
• Нэг цэнэглээд 480 км явна. Хурдан цэнэглэгчээр 30 минутад 80% дүүргэж болно.