Герман зохион бүтээгч Stefan Sielaff хэрхэн Zeekr-ийг бүтээсэн бэ.
Нийтлэл

Хятадын тансаг маягийн брэнд болох Zeekr-ийн ерөнхий дизайнераар нь Volkswagen, Audi, Bentley-д олон жил ажиллаж, европт маш нэр хүндтэй болсон Stefan Sielaff гээч герман эр ажилладаг. Гол карьераа Audi-д 3 жил Mercedes-т хүртэл ажиллаж байсан.
2021 оны намар хятадад ирж суурьшин хятадын олон цахилгаан машины загвар дээр ажиллажээ.
"Манай студид дэлхийн янз бүрийн 33 янзын үндэстэн ажилладаг гэдгийг та мэдэх үү? Иймээс бидний гаргаж буй дизайн нь хятад машин биш, хар аяндаа дэлхийн хэмжээний машин болж хувирдаг."
"Германчуудын машин бүтээх хурд 4 жилээр яригддаг бол энд 2 жил бүр энэнээс ч бага байх боллоо. Бид концепц загвар гаргасны дараахан үйлдвэрлэхэд бэлэн болчихсон байхад бид их гайхсан. Миний мэдэх автоертөнц ийм байгаагүй. Герман, америкууд энэ тал дээр их цочирдож, хурдаа нэмэгдүүлэхийг хичээж байгаа боловч ингэж сураагүй учраас бэрхшээлтэй тулгарч байна."
Stefan Sielaff дизайныг нь гаргасан Zeekr 007 гэдэг машин.
"Audi, Volkswagen-ий аль ч машин маш чанартай байдгийг би батална. Гэхдээ хятадууд ч ингэж хийх тал дээр хурдацтай өсөж байна. Geely, Zeekr ч богино хугацаанд маш чанартай машин бүтээж чадахаар хэмжээнд очсон."
"Хятадад ажиллахын нэг давуу тал нь тэд бүх эрх чөлөөг нээлттэй өгдөг. Энэ бол дизайнер хүний хувьд жинхэнэ диваажин юм. Маш сэтгэл ханамжтай, кайфтай байдаг. Аливаа шийдвэрийг энд хурдан гаргаж, хурдан дагаж мөрддөг. Энд тэндээс янз бүрийн захирал гарч ирээд шийдвэрийг өөрчилдөггүй нь ёстой гайхалтай. Түүнчлэн хятадууд мөнгөтэй байдаг тул тухайн загвар бүтэлтэй бүтэлгүй болох тухай бодохгүйгээр хөрөнгө гаргаж чаддаг. Энэ бас их том давуу тал юм. Гэсэн ч би хөрөнгө оруулалт тал дээр нь их санаа тавьж, тухайн машиныг хэт зарлагатай болгохгүй тал дээр анхаардаг."