Япон улсын экспорт 3 дахь сардаа өсөлтөө хадгаллаа
Мэдээ

Оны эхний 2 сард Монгол Улс Японоос 23,740 суудлын автомашиныг 162 сая ам.доллароор импортолжээ.
Япон улсын экспорт хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өслөө. Ийнхүү гурав дахь сардаа өсөлтөө хадгалж байна. Авто тээврийн хэрэгслийн экспорт 20 хувиар өссөн нь үүнд гол жин даржээ.
Тус улсаас АНУ-д экспортолсон бараа, бүтээгдэхүүний хэмжээ 18 хувиар өссөн нь дийлэнх хувийг бүрдүүлсэн байна. Сүүлийн байдлаар Японы гадаад худалдааны алдагдал 2.5 тэрбум ам.доллар болж буураад байгаа аж.
Үүнээс гадна оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын нийт импортын 11.5 хувийг суудлын автомашин бүрдүүлж байгаагаас Япон улсаас 23 мянга 740 суудлын автомашиныг 162 сая ам.доллароор импортолжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл суудлын автомашины импортын дийлэнхийг буюу 88 хувийг Япон улс дангаар бүрдүүлж байгаа юм.
Ц.Бадмаараг