Geely лут батерей бүтээжээ

Өнгөрсөн зуунд хамгийн үр бүтээлтэй хөдөлгүүр бүтээх уралдаан явагдаж байсан бол энэ зуунд харин хамгийн шилдэг батерей бүтээхээр компаниуд үзэлцэж байна.
Geely-ээс нэн шинэ үеийн айхтар батерей бүтээж байгаагаа зарласан байна. Одоогийн мэдэгдэж байгаагаар Tesla-аас 2 дахин их нөөцтэй.
Geely Short Blade гэгдэх лити төмрийн фосфатын блокууд нь 3500 удаагийн цэнэглэх циклд яах ч үгүй. Энэ хугацааг машины явах км-т дүйцүүлж бодвол 1 сая км явах аж. Tesla-ийн одоогийн батерей нь 1500 цикл тэсвэрлэнэ.
Шинэ батерей дулааны маш тогтвортой үзүүлэлттэй. Ингэснээр өвөл, зундаа хэлбэлзэх нь бага гэсэн үг. Ерөнхийдөө хүйтэнд илүү тэсвэртэй гэнэ. Манай улсад бүр ашигтай.
Цэнэглэх хугацаа ч богиноссон.
Үнэхээр гайхамшигтай батерей болсон бололтой. Хэзээнээс машинд тавих талаар мэдээлэл алга. Нилээд нууцалж байна.
Ерөнхийдөө батерейны зах зээлд хэн нь эзэн суух вэ гэдэг агуу тулаан яг одоо өрнөж байна. Аль ч улс давуу байдал олж авч чадаагүй байгаа.