Эхнэрүүдэд таалагдах батерейны хөгжил
Мэдээ

Цахилгаан машинд маш том давуу талууд байдгийг Мото пэйжийн гишүүд сайн анзаарч авах ёстой.
Энэ бол түүний хатуу төлөвтэй биетээр хадгалж болдог батерей хийц юм. Энэ нь эмэгтэй хүмүүст маш их таалагддаг онцгой давуу тал билээ. Эрчүүд бид эцсийн эцэст гэр бүлийн хүнийхээ л үгэнд орно шдээ. Тэдэнд таалагдсан бол тэгээд найраа байхгүй.
Хатуу төлөв яагаад эмэгтэйчүүдэд таалагдана гэж гайхаж байна уу?
Бид л анзаардаггүй болохоос шатахуун чинь заваан эд шдээ. Муухай үнэртэй, өчүүхэн дусал нь хувцас хунар гээд бүх юмыг заваартуулж чадна. Ямар ч эмэгтэй хүн шатахуунаа өөрөө хийх, моторын тостой холилдох үнэн дургүй байдаг. Орчин үеийн машинууд хөгжөөд жолооч хүн шатахуунтай зууралдахгүй болсон учраас л эмэгтэйчүүд анзаарахгүй байгаа юм.
Харин батерей бол амар. Гар утас цэнэглэж буйтай л адил. Хэн ч чадна. Цэвэрхэн, амархан.
Батерейны хөгжил дэлхийн хаа сайгүй өндөр хурдтай явагдаж байна. Энэ том салбарт тэргүүлэгч болохоор дэлхийн бүхий л тэргүүлэгч институциуд өдөр шөнөгүй өрсөлдөж байна.
Машин тэр тусмаа хотын автобус зэрэг тээврийн хэрэгслүүдэд зориулсан шууд сольж болдог батерейны модулийг та харж байна.
Гоё байгаа биз дээ, Ирлээ сугалж аваад өөр батерей хийлээ, ингээд л машин чинь 100% цэнэгтэй. Дахиад 7 хоног чөлөөтэй явж болно.
Нэгэнтээ ийм болчихвол эхнэр чинь ийм машин авна л гэх байх. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай, эрчүүд минь. Тэртэй тэргүй тэд л шийддэг хойно.