2024.08.06
63 их, дээд сургуулийн 39.127 дипломыг блокчэйнд байршуулаад байна

Дээд боловсролын баримт бичгийг блокчэйнд байршуулах ажлыг манай улс 2022 онд эхлүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 63 их, дээд сургууль төгсөгчдийн 39.127 дипломыг блокчэйнд байршуулаад байна.
Боловсролын яам энэ үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, цаашид цаасан дипломыг бүрэн халж, цахим дипломд бүрэн шилжих зорилгоор "Блокчэйн сольюшн", "Хайперфюшнь" ХХК-тай өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Блокчэйн технологи ашигласнаар төгсөгчдөөс гарч байгаа үнэт цаасны өртгийг бууруулах, хуурамч дипломны асуудлыг эцэслэх зорилготой юм.