BMW-г аварсан BMW 700 загварын тухай товчхон

BMW үргэлж мундаг байгаагүй юм. BMW 700 хэмээх энэ хариугүй машин нэгэн цагт BMW-ийн авралын од болсон гэвэл та итгэх үү?
1950-аад оны сүүл үед BMW компани дампуурахад ойрхон байлаа. Гаргасан том машинууд нь олигтой борлуулалт байхгүй тул санхүүгийн хүндрэлд оров. Ингээд бяцхан 700 гэдэг загвар гаргасан нь харин хүмүүсийн өдөр тутмын амьдралд нийцтэй байжээ.
Хожим 1 series-ийн өвөг эцэг болсон энэ загвар нь ардаа 697cc гэсэн бяцхан хөдөлгүүртэй. Мотоциклийн хөдөлгүүр гээд бод доо. Гэвч анхны монокок хийцтэй энэ машин нийт 155 мянга зарагдсан нь үнэхээр аварга амжилт байв. Coupe болон Cabriolet нь нийлээд 33,500 ширхэг.
Энэ машин 1960 он хүртэл сайн зарагдаж, өнөөгийн BMW оршин тогтнох бүх нөхцөлийг бүрдүүлсэн юм шүү дээ.
BMW-чид энэ машиныг шүтэж яваарай.