Мөргөлдсөн машины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 36 р хорооны Задгай д Шинэ зуун айл төвийн хажууд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т ийн Приус 20 загварын суудлын автомашин иргэн Н ийн Ланд крузер 78

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 36-р хорооны “Задгай”-д /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн "Приус-20" загварын суудлын автомашин, иргэн Н-ийн "Ланд крузер-78" загварын суудлын автомашинтай мөргөлдөж, "Приус-20" загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /30 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байжээ. Алба хаагчид тус иргэнийг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.