Жолоочгүй машинд Toyota анхаарч эхэллээ.
Нийтлэл

Тоёота компани жолоочгүй машиныг илүү хурдан жолоодлоготой болгох судалгаанд зориулан 50 сая ам.доллар зарцуулж байна.
Ирээдүйд машиныг хэн нэгэн хүн биш хиймэл оюун ухаанаар жолоодуулах болон бусад шинэлэг санаануудын талаарх судалгааг хөгжүүлсээр байгаа юм.
Жолоочийн анхаарал сарних болон сэтгэл санаа нь тавгүй байх үед нь машин жолоодлогыг өөртөө авч, жолоочийн дуртай дууг нь тоглуулах зэрэг нэмэлт ухаалаг технологиуд дээр мөн давхар ажиллаж байгаа ажээ.
Tус компанийн судалгаа, хөгжлийг хариуцсан захирал Киёотака "энэхүү судалгаа нь замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулан, машины ирээдүйг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна" гэжээ. Тэд машин өөрийн гэсэн жолоодлогын системтэй болох нь ойрын жилүүдэд бүтэх боломжтой гэв.