МСМ АВТОМОТИВ: Time square салбарын нээлтийн урамшуулал
Мэдээ
Дэлхийн нэр хүнд бүхий Mercedes-Benz, Ford, Ram, Jeep, BYD брэндийн албан ёсны төлөөлөгч МСМ Групп нь автомашины засвар үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох зорилгоор Олон улсын стандартад бүрэн нийцсэн таатай тухлаг орчин, мэргэжлийн техникч, дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий шинэ засвар үйлчилгээний төвөө Time Square хотхонд нээн үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Time Square салбар нь нэгэн зэрэг өдөрт 25 гаруй автомашин хүлээж авах хүчин чадалтай, 13 мэргэшсэн инженер техникийн ажилчидтайгаар чанарыг эрхэмлэн, Mercedes-Benz, Ford, Jeep, Ram Trucks болон BYD брэндийн автомашины олон улсын үйлдвэрлэгчийн стандартад нийцсэн засвар үйлчилгээ, оригинал сэлбэг, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн үзлэг оношилгоо зэрэг автомашины стандарт, урсгал үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэн ажиллаж байна.
Мөн шинэхэн салбартаа Германы алдарт BASF компанийн хөгжүүлсэн уян хатан чанар, тос, гадны элэгдэлд тэсвэртэй бат бөх чанар бүхий TPU RODIM® брэндийн автомашины будаг хамгаалах хуулгыг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн бүх төрлийн автомашинуудад мэргэжлийн үйлчилгээ хийхээс гадна МСМ Группээс автомашины худалдан авч буй харилцагчдадаа 20%-ийн хөнгөлөлтийн эрхийг бэлэглэж байна.
Time Square салбарын нээлтийн өдөрлөгөөр хүрэлцэн ирж, ,үйлчилгээ авсан харилцагч бүрд
Автомашины угаалгын эрх
Дараагийн ээлжит авто үйлчилгээнд үнийн дүн харгалзахгүй 30% хөнгөлөлт авах
эрхийн бичгийг бэлэглэхээс гадна салбараар зочилсон хүн бүрд амтат жигнэмэг, халуун кофегоор үйлчилж байна.
Мөн урамшуулалд хамрагдсан нийт харилцагчид дундаас 8 СУПЕР азтан тодруулах бөгөөд азтанууддаа
9 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хуулга тавиулах эрх *1
2 сая төгрөгийн үнэ бүхий кузов засварын эрх *1
2 удаагийн урсгал засвар үйлчилгээ хийлгэх эрх *3
3 удаагийн автомашин угаалгын эрх *3
зэрэг шагналуудыг бэлтгээд байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг 7718-1111 дугаарт холбогдон аваарай.
���� Үйлчилгээний цаг захиалах утас: 7718-1111
⏰ Ажиллах цагийн хуваарь:
Даваа-Баасан гараг, 08:00 - 17:00 цагийн хооронд
���� Хаяг: Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж, Time Square хотхоны 501 тоот байрны зүүн талд, B1 давхар