Мэдээ · 2024.03.15
Булган, Хөвсгөл, Улаан-Үд рүү Драгон авто вокзалаас автобус явдаг болно
Мэдээ

Гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаан-Үд чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээ Драгон авто вокзалаас тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон талаар Автотээврийн Үндэсний Төв өөс мэдээллээ.
Тодруулбал:
Улаанбаатар- ОХУ Улаан-Үд
Улаанбаатар- Булган-Булган
Улаанбаатар- Хөвсгөл Мөрөн чиглэлд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйлчилгээ явах юм байна.
Драгоны авто вокзалыг Толгойтын зам дагуух Номин худалдааны төв рүү нүүлгэсэн. Гэвч зарим чиглэлийн үйлчилгээг буцаагаад Драгон төв рүү шилжүүлж байгаа юм.