Автотойм: 2016 Lexus RX350
Нийтлэл

RX шинэчлэгдэх тусам кузовын хэлбэр төрх нь өөрчлөгдсөөр улмаар дөрөв дэх үе дээрээ тэс өөр төрхтэй болж гарч ирсэн.Өдгөө гуперийн хурц өнцгүүдийн ирмэгээс их гэрлүүд анивчих болжээ.Хамтад нь суурилуулсан дохионы гэрлүүд ч их Дэгжин анивчина: гэрлэн диодууд нь төвөөсөө зах уруу "урсаж" асна.
Хажуугаас нь харахаар самурайн түрэмгий араншин эрс алга болно.Санаанд тод үлдэх нэг зүйл нь дүүлэн нисэх гэж буй дээврийг санагдуулах хар өнгийн багана.Энэ эд ангийн улмаас өнөөгийн RX гурав дахь үеэсээ арай намхан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ өндөр нь хэвээрээ.Харин урт нь 120 мм-ээр (4890 мм хүртэл) нэмэгджээ. Япончуудын зүгээс гол өрсөлдөгч гэж үзэж буй BMW X5 болон Mercedes-Benz GLE түүнээс арай богино кузовтой.Миний бодлоор, Япончууд уг хоёр автомашиныг өрсөлдөгчөө гэж арай яаруу дуудчихсан.Учир нь шинэ RX-ын дугуйн бааз 50 мм-ээр нэмэгдсэн ч нэг шат доогуур зэрэглэлтэй BMW X3 болон Mercedes-Benz GLC кроссоверүүдийн уртыг гүйцэхгүй.
Шинэ RX уртаараа арай ч таван метр хүрэхгүй. Гэхдээ авсаархан харагддаг.
Remote Touch системийн тачпад-хулгана нь арай илүү мэдрэмжтэй болжээ.Суурин дахь товчлуурууд Enter товчны үүргийг гүйцэтгэдэг болсон нь хэрэглээг илүү хялбаршуулж өгч байна.
Их биений тулгуур баганыг хараар хэсэгчлэн будсан нь дүүлэн нисэх гэж буй Дээврийг санагдуулна.
Виртуал зүүтэй спидометр болон тахометр НЬ F Sport иж бүрдлийн гол онцлог.
Ашгүй төхөөрөмж болон GPS-ийн заалтыг салхины шилэнд тусган харуулдаг проектороор тоногложээ.
Хоёрдугаар эгнээ арай саруулхан зайтай болжээ. Түшлэг налуулах тохируулгыг цахилгаан хүчлүүрээр удирддаг.
Хойд гэрлүүд нь агаарын урсгалыг чиглүүлж байдаг спойлерийг орлоно.Аэродинамик эсэргүүцлийн коэффициент Сх нь 0.32.
Диодон гэрлүүд нь үндсэн тоноглолд багтана.Luxury иж бүрдэлд эдгээр гэрлийг дохионы автомат гэрэлтүүлгийн системээр нэмж тоноглосон байдаг.
Шинэ RX уртаараа арай ч таван метр хүрэхгүй. Гэхдээ авсаархан харагддаг.
Шинэ RX арай цэгцтэй явна.Найгах нь багасч, жолооны удирдлага нь сайжирчээ.Спортлог араншин гаргахгүй ч итгэлтэй давхина.
Хоёрдугаар эгнээ нь дураараа дургимаар саруулхан зайтай юм.Салоны бүтцийг өөрчилсний ачаар толгой дээгүүрх зай 12 мм-ээр нэмэгджээ.Мөн өвдөг хавиар зайг 30 мм-ээр, салоны нийт өргөнийг 41 мм-ээр тус тус нэмсэн байна.RX урьдын адил тохилог.Зорчигчид буйдангийн суудлуудыг тус тусад нь урагшлуулж, хойшлуулж болохын сацуу түшлэгийн налууг тохируулах боломжтой.Гэхдээ өнөөх Х5 болон GLE зэрэг автомашинд тохилог байдлын болон гаднах орчноос тусгаарлах түвшин нь илүү өндөр.Тухайлбал, эдгээр машины зорчигчид агааржуулалтын тусдаа удирдлагатай, хаалганууд нь автомат түгжигчтэй байдаг.
Автомат хурдны хайрцгийн араа шилжүүлэгчийг хуучин шигээ удирдлагын самбарт бус төв тунель дээр суурилуулсан байна.Харин удирдлагын самбарыг нэлээд босоодуугаас гадна жолооч руу жаахан хэлтийлгэснээр уралдааны машины бүхээгийг санагдуулах болжээ.Сонин хийц бүхий цахим цагийн оронд GPS модультай аятайхан энгийн цаг суурилуулжээ.Үнэхээр гоё! Урд самбар дээр нь цэнгэлдэх хүрээлэнд байдаг шиг өнгөт дэлгэц сүндэрлүүлсэн байна.Хүсвэл уг "телевизор"-ыг ажлын гурван бүсэд хувааж болно.Энэ тохиолдолд ч мэдээллийг саадгүй үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой.Япончууд өдгөө multimedia системийн график дүрснээс нь ичээд байх шаардлагагүй болжээ.Газрын зураг, хаяг, элдэв тэмдэглэл зэрэг дүрс дэлгэцэн дээр янзын гоё харагдаж байна.
Салоны хийц үнэхээр дэвшилттэй болж чаджээ.Чанарын хувьд өөлөх зүйлгүй, аргагүй л Premium зэрэглэл.Япончууд болсон хойно техникийн сонин шийдэл нэвтрүүлсэн байж таарна.Үүнд Yamaha компаниас худалдан авч суурилуулсан урд самбарын гоёлын хавтангуудыг нэрлэж болно.Хавтангийн технологийг биширмээр.Хөнгөн цагаан листэн дээр агч модны давхарга нааж, дараа нь лазераар шарж эцэст нь лакаар будахад их гоёмсог хээ бий болдог юм билээ.Энэ чинь л жинхэнэ high tech шүү дээ!
Жолоочийн суудлыг өмнөх үеэс 19 мм-ээр доош суурилуулсан байна.Харин рулийг жаахан босоодуу суурилуулсан болохоор орж суухад илүү эвтэйхэн болжээ.
Дээврийн тулгуур багануудыг нарийсгасны ачаар үзэгдэх орчин сайжирснаас гадна орчныг бүхэлд нь харах камераар тоногложээ.Үүнээс гадна GPS болон бусад төхөөрөмжийн заалтыг салхины шилэн дээр тусган харуулдаг проектор, үл харагдах орчныг хянах систем, ухрахад туслах систем, 15 өсгөгч бүхий Mark Levinson аудио систем гэсэн шинэ зүйлс нэмж суурилуулсан байна.
RХ урьдын адилаар гурван төрлийн хөдөлгүүртэй.Үндсэн загварын 188 морины хүчтэй, 2.7 литрийн багтаамжтай, 4 цилиндр бүхий энгийн хөдөлгүүрийн оронд 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослон ажилладаг 2 литрийн турбо хөдөлгүүр суурилуулжээ.
Бага ачаалалтай үед 238 Морины хүчтэй 4 цилиндр бүхий уг хөдөлгүүрийн ажиллагаа Аткинсоны циклд шилждэг.Энэ үед оруулах хавхлагууд нь хожуу хаагддагийн ачаар уг хөдөлгүүр дизелийн адилаар шатахуун хэмнэнэ гэж япончууд ам гарч байна.
RX 200t хувилбарын шатахууны дундаж зарцуулалтыг 100 км-т 7.9 литр гэж албан ёсоор мэдээлж байсан.Лав энгийн горимоор явахад 100 км-т 12 литр шатахуун зарцуулсан байсныг боломжийн үзүүлэлт гэж дүгнэж байна.
Хойд дугуйн хөтлөгчдөө олон дискт муфт бүхий бүх дугуйн хөтлөгчтэй тэнхлэг нь хэвээрээ үлджээ.Япончууд туулах чадварыг нь сайжруулах зорилгоор бус хальтиргаа ихтэй гадаргуу дээр тогтвортой явдлыг хангах үүднээс RX-ийг бүх дугуйн хөтлөгчтэй болгосон.
Цахилгаан хүчлүүртэй руль нь залахад урамтай болсноос гадна их бие найгах үзэгдэл илт багасжээ.Мөн сайжруулсан амортизаторын ачаар улам зөөлөн явдалтай болсон байна.
Уг машиныг бүтээсэн инженер Такаюки Кацуда хийн өргөгчтэй тэнхлэгээр тоноглохгүй байгаа талаарх шүүмжлэлүүдийг итгэлтэйгээр няцаагаад байсны учрыг ийнхүү оллоо. "Унаад үзвэл тийм тэнхлэгийн шаардлага байхгүй гэдгийг ойлгох болно" гэсэн утгыг илэрхийлж байж шүү дээ.Клиренсийг өндөрсгөх боломжийн талаарх шүүмжлэлийг ч бас Кацуда-сан тоохгүй байсан.200 мм нь хангалттай гэж үздэг юм билээ.Ээ хөөрхий, хөдөө газар элгээр нь хэвтүүлчихсэн RX-ийг Кацуда- санд харуулаад юу гэж хэлэхийг нь сонсохсон.
RX-ийн тоормосны систем ёстой таалагдсангүй.Дөрөө нь маш хатуу, дээр нь хөтлөгчийн талаарх мэдээлэл гүйцэд гарч ирдэггүй учраас удаашралын зэргийг хянах боломжгүй юм билээ.Өмнөх үеийн RX-т ийм асуудал гарч байгаагүй.
Халаа сэлгээ
F Sport гүйцэтгэлтэй RX 350 сайжруулсан 3.5 V6 хөдөлгүүртэй болжээ.Энэхүү хөдөлгүүрийн блок нь өөр гавалтай, шахалтын зэргийг нь 10.8-аас ихэсгэн 11.8 болгожээ.Мөн шатахуун шүршигчийн хосолмол системтэй болсон байна.Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний горимоос шалтгаалан шатахууныг оруулах хоолой, шатах камерийн аль нэг рүү цацна гэсэн үг.Хүч нь бас ихэссэн байна.Өдгөө 277 бус 300 морины хүчтэй болжээ.Харин 346 байсан эргүүлэх дээд хүчийг 370Н•м-т хүргэжээ.Үүнээс гадна хөдөлгүүрийг Аткинсоны циклд шилжин ажиллах, түүнээсээ эргээд хэвийн горимд шилжих чадвартай болгосон байна.Ингэснээр 100 км тутамд 1.5 литр шатахуун хэмнэнэ.Өмнөх RX 350-ийг зургаан шатлалт автомат хайрцгаар тоноглож байсан бол шинэ RX нь хажуугийн ачааллыг мэдээлэх датчик бүхий найман шатлалт хурдны хайрцагтай болжээ.
Явахад ямар байна вэ? 2 литрийн хөдөлгүүртэй харьцуулахад тийм ч айхтар шуурхай ажиллагаатай биш юм.Хурд авалтын хугацаа нь 0.1 секундээр бага ч гэсэн уг автомашинд зам ашигласны татвар өндөр хэмжээгээр ногдуулдаг, шатахуун зарцуулалт ихтэй.Намайг жолоодоход 100 км-т 14 литр шатахуун зарцуулсан байсан.Гэсэн ч тоноглол нь гоёмсог.Толины дэгжин гэр, сүрлэг радиаторын тор зэрэг бол юу ч биш.Дугуй нь ямар гоё гэж санана.Бас уйтгартай хийцтэй байдаг л нэг төхөөрөмжүүдийн оронд виртуал зүүтэй спидометр, тахометрийг гоёмсог дизайнтай урд самбарт суурилуулжээ.Рулийн лакан давхаргатай модон хийцийг хальтирдаггүй, бүүдгэр өнгийн (маатан) полимерээр сольжээ.Ийм гоё тоноглолуудыг нэмэлт төлбөрөөр авсан ч харамсахгүй.2.0 хувилбарыг ч бас F Sport иж бүрдлээр тоноглох боломж байгаа нь ёстой сайхан.
3.5 V6 бензин хөдөлгүүр нь урд, хойд гэсэн хоёр цахилгаан хөдөлгүүртэй хосолж ажилладаг.Хоёрдугаар эгнээний буйдан доор суурилуулсан никель-метал- гидрид (ni-mh) аккумуляторын эзлэхүүнийг багасгаагүй байна.Цахилгаан хөдөлгүүрийн хүчин чадлыг ч бууруулаагүй байна.Харин бензин хөдөлгүүрийн хүчийг 249 байсныг ихэсгэж 263 морины хүчтэй болгосноор бүх хөдөлгүүрүүд нийлээд 313 морины сүр хүчийг гаргадаг болжээ.Энэ RX хамгийн хурдан хувилбар нь бөгөөд ганцаархнаа идэвхтэй хэвтээ тэнцүүлэгч бүхий явах ангитай.Бусад хувилбарыг яагаад "идэвхтэй" болгодоггүй юм бол? Кацуда-сан үүнийг тайлбарлахдаа "Бусад хувилбарт кардан саад болдог.Харин hybrid-д кардан байхгүй" гэлээ.
Тэгвэл Lexus-ыг яагаад цэнэглэдэг hybrid-д шилжүүлдэггүй юм бэ? Ийм шаардлага байхгүй гэж Кацуда-сан үзэж байна.Учир нь залгуураар цэнэглэдэг том аккумулятор суурилуулбал RX-ийн үнэ 10 000 Доллараар нэмэгдэж, эко автомашинд татвар ноогдуулдаггүй орнуудад борлуулах аргагүй болно.Харин RX 450һ хувилбарын тухайд Хойд Америк болон Баруун Европт ногдох эрэлтийн хэмжээ нь 55% хүртлээ буурах аж.
By: Buyanaa Buyanaa Ganbaa