АНУ-д цочир хүйтэрч Tesla-тай хүмүүс цэнэглэх асуудалд оржээ
Мэдээ

Америкт цочир хүйтэрч байгааг та мэдээгүй байж магадгүй. Тэгвэл саяын 14-17 -ны өдрүүдэд Чикаго зэрэг том хотуудад хүйтэн жавар цутгав. УБ-т намартаа нэг айхтар хүйтэрдэг дээ, тэрэн шиг юм болсон юмуу даа.
Мичиган нуурын эрэгт -23 хүрсэн гэнэ. Биднийхээр бол зайлуул бараг л хаврын нар ээсэн дулаахан юм дөө. Гэхдээ тэндхийнхээр бол хахир хүйтэндээ орох юм гэсэн.
Цахилгаан машинууд энэ үеэр хүнд байдалд орж, далд царайгаа илчлэв. Литийн электролит батерей нь хүйтэнд тэсвэр муутай ажээ. Цэнэг авах, тэжээх чадвар муудаж, паар ажиллуулснаар батерейг бүр нэрмэж орхидог. Ингээд цэнэглэх станцуудын гадна бөөн оочер үүсэв.
Арга ядахад цахилгаанаар цэнэглэх чинь шатахуун дүүргэхтэй адилгүй, заавал хугацаа орж хүлээдэг. Бид яарсан үед гар утас цэнэглэх ямар яршигтай байдгийг сайн мэднэ.
Ингээд хүлээж ядсан хүмүүс машинаа орхиод гэр гэртээ харьцгаав. Бүрэн цэнэггүй баахан машин цэнэглэх станцуудын эргэн тойрон хуримтлагдсан гэсэн үг.
Энэ үеэр Tesla-ийнхан таг чиг байсан нь ойлгомжтой. Угаасаа бөөн гомдоллосон хэрэглэгчид бөөн уур байгаа тул өөр яах ч билээ.
Тэгэхээр чөдрийн ганц морьтой хүмүүс ойрын жилүүдэд бензин машинтайгаа байсан нь өлзийтэй бололтой.