"Apple" компани үнэ төлбөргүй ашиглах боломжтой спортын аппликейшн гаргалаа
Нийтлэл

“ Apple ” компани өчигдөр “ iPhone ” гар утсанд зориулсан үнэ төлбөргүй ашиглах боломжтой “ Apple Sports ” спортын аппликейшн гаргаснаа танилцууллаа. Уг аппликейшнаас спортын томоохон багуудын оноо, спортын контент, мэдээнүүд үзэх боломжтой аж. Одоогийн байдлаар аппликейшныг Америк, Канад, Их Британийн хэрэглэгчид татан авах боломжтой байгаа юм. Мөн гар утас дээрх “ Apple TV ”, “Apple News ” аппликейшнтэй нягт холбоотой ажиллах ажээ. Хэрэглэгч спортын аппликейшнаасаа дэмждэг багийнхаа онооны мэдээллийг цаг тухайд нь харах, “ TV ” аппликейшн руу орж тоглолтын шууд дамжуулалтыг үзэх сануулга, сонирхсон багийнхаа хамгийн ойрын хугацаанд хийх тоглолтын мэдэгдлийг авах боломжтой. Тэгвэл уг аппликейшн хэрэглэгчдэд NBA, WNBA, “ LaLiga ” , “ Liga MX ” , “ Premier League ” , “ Bundesliga ” , “ Serie A ” , NHL, NCAA basketball, NCAA Football, MLB, NFL, MLS, “ Ligue 1 ” гэсэн томоохон тэмцээнүүдийн мэдээллийг тухай бүрт нь хүргэнэ.