Цахилгаан машин хэдэн км гүйж байж сая ашигтай болох вэ?
Нийтлэл

Яахав, маниус бол угаасаа утаандаа нэвчээд харх шиг болсон улс. Иймээс цахилгаан машины эдийн засгийн ач холбогдлыг бодохоос бус байгаль орчинд ээлтэй энээ тэрээг огт боддоггүй.
Ер нь бид утааны үзүүлэлт, байгаль орчны талаар бодохоо болиод удаж байгаа шүү дээ. Арай ухаантай хүмүүс энэ пэйжид байдаг бол энэ талаар заримдаа ч гэсэн бодож байгаарай.
За тэгвэл германы эрдэмтэд цахилгааны машины үр ашгийн талаар тооцоолол хийсэн байна.
• Цахилгаан машиныг үйлдвэрлэхэд их хэмжээний үйлдвэрлэлийн зардал, хорт хий бий болдог. Энэ бүхнийг тооцоод цахилгаан машин нь зардлаа нөхөх доод гүйлт нь 90 мянган км ажээ.
• Хэрвээ тухайн улс оронд цахилгааныг үйлдвэрлэхдээ нүүрс түлдэг бол цахилгаан машины үр ашигтай болох доод гүйлт нь 160 мянган км болж өснө. Манай улсад 160,000-аас наашгүй байх нь..
• Өнөөгийн цахилгаан машин үндсэндээ 200 мянган км явах үндсэн нөөц, нормтой байна. Үүний дараа л явж буй км бүр ашигтай болж эхлэх аж.
• Цахилгаан машины амьдралынхаа туршид 24.2 тонн CO2 үйлдвэрлэдэг.
• Дизель машин 33 тонн бол бензин машин 37 тонныг үйлдвэрлэдэг.
• Plug-in-hybrid тэрэг 24.8 тонныг үйлдвэрлэх аж.
Цаашдаа синтетик түлш гээчийг бүтээх талаар эрдэмтэд зөвлөж байгаа аж. Дан цахилгаан нь ирээдүйн автомашины нэг л салаа мөчир гэнэ. VDI гээч зүйлийн талаар ч дурдана лээ. Энэ юу вэ гэдгийг мэдэхгүй.