Нийтлэл · 2024.03.25
Land Cruiser FJ гэж гарах нь ээ
Нийтлэл

Энэ оны өвөл тагжаахай FJ Cruiser гарах нь ээ. Hilux Champ гээд хачин машин гарсан даа, тэрний раман дээр хийгдэх бололтой.
• Toyota компани өнгөрсөн намар энэ машины нэрийг оюуны өмчийн газар бүртгүүлсэн байна.
• Яг нэр нь Land Cruiser FJ юм байна шүү. Энэ удаад дан бензин хөдөлгүүртэй байх бололтой. Хайбрид байх эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй.
• Ямартай ч гол хөдөлгүүр нь Land Cruiser Prado-д тавигддаг 2.7 литрийн 2TR-FE байх аж.
Он цагийн явцад цаашдаа Land Cruiser гэдэг бүлд дан цахилгаан кроссовер гарч ирж магадгүй. Land Cruiser Se гэх мэт нэрс бас дуулдаад л байгаа. Ямартай ч Land Cruiser маань өөрөө хайбрид болох нь эхнийн алхам буй заа.