Toyota компани сертификацийн алдааг давтахгүйн тулд удирдлагын бүтцээ өөрчилнө.
Toyota Motor компани нь автомашины баталгаажуулалтын явцад гарсан зөрчилөөс урьдчилан сэргийлэхийн тулд компанийхаа удирдлагын бүтцийг өөрчлөхөөр шийдвэрлэжээ.

Toyota Motor компани нь автомашины баталгаажуулалтын явцад гарсан зөрчилөөс урьдчилан сэргийлэхийн тулд компанийхаа удирдлагын бүтцийг өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
Тус компани нь ерөнхийдөө шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт болон туршилтын үйл явцад өөрчлөлт оруулахыг зорьж байгаа тухай Toyota Motor-ийн ерөнхий захирал Кодзи Сато саяхан мэдэгдэв.
Тэрээр компанид энгийн мэргэжилтнүүдээс эхлэн автомашины хөгжүүлэлтийн асуудлыг хөндөж, түүнийгээ удирдлагад хүргэх боломжтой орчин бүрдүүлэхийг онцлон тэмдэглэжээ.
Одоогийн байдлаар, компанийн бүтцэд 400 ажилтан баталгаажуулалтын үйл явцаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажилтны ачааллыг жигд хуваарилахын тулд тус хэлтсийн ажилтнуудын тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Сертификацийн явцын баримт бичгүүд, туршилтын протоколууд, хяналтын камерын бичлэгүүд болон зурагнууд нь үйл явцад оролцож буй бүх ажилтнуудад нээлттэй байх болно.
Энэ оны 6-р сард Японы зохицуулах болон хяналтын байгууллагууд автомашин үйлдвэрлэгчдийн сертификацийн явцад олон тооны зөрчил илрүүлсэн. Toyota Motor нь автомашины пассив аюулгүй байдлын туршилтын шаардлагуудыг хангаагүй тохиолдлууд байжээ.