Хятадад шинэ Prado 250 үйлдвэрлэж эхэлжээ
2024 оны 7-р сарын 19-нд Хятадад FAW-Toyota хамтарсан компанийн Чэнду хот дахь автомашины үйлдвэрт Toyota Land Cruiser Prado шинэ үеийн J250 загварыг үйлдвэрлэж эхэллээ. Өмнө нь J250 зөвхөн Японы Тахара хотын үйлдвэрт үйлдвэрлэгдэж байсан юм.

Хятадын хэрэглэгчдэд шинэ Prado-г хоёр янзын нүүртэйгээр санал болгож байна. Стандарт хувилбар нь томруулсан блоктой, дотор нь ойрын болон холын гэрэл нь тойрог хэлбэртэй. Илүү үнэтэй хувилбар нь нарийсгасан дөрвөлжин фартайгаар хийгдсэн аж.
Хятадад Prado J250 загвар нь зөвхөн ганц хөдөлгүүрийн хувилбартайгаар худалдаанд гарч байгаа бөгөөд энэ нь 2.4 литрийн бензин турбо T24A-FTS хөдөлгүүр, цахилгаан мотор, 8 шатлалт автомат хурдны хайрцгаас бүрдсэн хайбрид систем юм. Энэхүү систем нь 330 морины хүчин чадал, 630 Нм эргүүлэх хүчтэй бөгөөд бүх дугуйн хөтлөгчтэй.
Хятадад үйлдвэрлэсэн Prado J250 загварын дотоод зах зээл дэх үнэ нь 459,800 юань буюу 219 саяас эхэлнэ.
Сануулахад, энэхүү загварын дэлхийн анхны танилцуулга 2023 оны 8-р сард болсон юм.