Энэтхэг улсад хямд үнэтэй дөрвөн хаалгатай Wrangler-тай төстэй машин танилцуулав
Энэтхэгийн Mahindra компани дунд зэргийн хэмжээтэй рамтай Roxx загварын шинэ жийп машиныг танилцууллаа. Энэхүү машин нь Америкийн Jeep Wrangler-ийн дөрвөн хаалгатай загвартай ижил төрлийн дизайныг санагдуулам байдалтай.

Энэтхэгийн Mahindra компани дунд зэргийн хэмжээтэй рамтай Roxx загварын шинэ жийп машиныг танилцууллаа. Энэхүү машин нь Америкийн Jeep Wrangler-ийн дөрвөн хаалгатай загвартай ихэр гэж хэлэгдэхүйц юм.
Roxx нь 2020 онд гарсан хоёр хаалгатай Mahindra Thar II загварыг сунган гаргаж авсан бөгөөд энэ загвар нь мөн Jeep Wrangler-ийн хоёр хаалгатай хувилбартай маш төстэй. Мөн Mahindra нь олон жилийн турш Америкийн албан ёсны лицензтэйгээр Jeep CJ-3 загварын хуулбарыг үйлдвэрлэж байсныг сануулах хэрэгтэй.
Roxx нь хоёр хаалгатай хувилбараас дугуйны суурь нь урт, нэмэлт хоёр арын хаалгатай болсон юм.
Roxx-ийн нийт урт нь 4428 мм (Thar-аас 443 мм илүү), дугуйны суурь нь 2850 мм (400 мм илүү), өргөн нь 1870 мм, өндөр нь 1923 мм байна. Энэ машин нь өндөр бартааны үзүүлэлтүүдтэй бөгөөд 41.7 градусын урд налуу, 36.1 градусын арын налуу, 23.9 градусын төвийн налуутай. Харьцуулахад, УАЗ Патриот машин нь 35 градусын урд налуу, 30 градусын арын налуу, 22 градусын төвийн налуутай байдаг.
Шинэ Mahindra Roxx нь 650 мм гүн устай газраар явах чадвартай.
Энэтхэгт энэхүү шинэ загварын машин нь бензин болон дизель хөдөлгүүрийн сонголттойгоор худалдаалагдаж байна. 2.0 литрийн mStallion бензин хөдөлгүүр нь хувилбараасаа хамааран 162-177 морины хүч болон 330-380 Нм эргүүлэх хүчтэй, харин 2.2 литрийн турбо дизель хөдөлгүүр нь 152-175 морины хүч болон 330-370 Нм эргүүлэх хүчтэй. Хоёр төрлийн хөдөлгүүртэй загвар нь 6 шатлалт механик болон 6 шатлалт автомат хурдны хайрцагтайгаар нийлүүлэгддэг. Roxx нь хөтлөх дугуйг сонгох боломжтой бөгөөд стандарт тоноглолд нь хуванцар дээвэртэй загвар багтана.
Энэтхэгт Mahindra Roxx загвар нь 1,299,000 рупий буюу 52 сая төгрөгөөс эхэлсэн үнээр худалдаалагдаж байна.