Англи, Япон улсууд яагаад зүүн гарын дүрэмтэй вэ?

• Дундад зууны үед ихэнх хүмүүс сэлмээ баруун гараар барьдаг байсан тул зүүн талаар явах нь илүү аюулгүй байсан. Энэ нь морин дээр явах үед эсрэг талаас ирж буй хүнтэй зөрөхдөө хамгаалах үйлдэл хийх боломжийг олгодог байв. Англид энэ уламжлал хадгалагдан, замын хөдөлгөөний дүрэмд орсон. Өөрөөр хэлбэл биднийхээр буруу рультэй машинууд бий болсон гэсэн үг.
• Англи улс колоничлолын үед олон улс оронд замын зүүн талаар явах дүрмийг хүчээр түгээсэн. Жишээлбэл, Энэтхэг, Австрали, Өмнөд Африк зэрэг орнууд ийм шалтгаанаар энэ дүрмийг дагаж мөрддөг.
• Харин японы хувьд зүүн гарын дүрэм Англи угшлаас бус, үндсэндээ дотоодын өөрсдийн соёлын үндэслэлээр бий болсон. Японд мөн зүүн талаар явах нь зэвсэг барихдаа илүү аюулгүй байдлыг хангадаг байсан бөгөөд замын хөдөлгөөний дүрэмд энэ чигээрээ орсон. Мөн 1872 онд Британи улсын инженерүүд анх Японд төмөр замыг барьж эхлэхдээ зүүн талаар явах системийг оруулж ирсэн нь бас гол нөлөө үзүүлсэн аж.
Ийм л учиртай аж.