Дэлхийн том хотууд түгжрэл бууруулахын тулд нийтийн тээврээр зорчихыг чухалчилж байна
Мэдээ
Замын түгжрэлийг зах зээл талаас нь авч үзвэл нэг талаас иргэд бидний ажилдаа явах, хичээл сургуульд хүүхдүүдээ хүргэж өгөх, чөлөөт цагаа өнгөрөөх гэх мэт хэрэгцээ шаардлага буюу эрэлт нөгөө талаас автозамын дэд бүтэц, нийтийн тээврийн үйлчилгээ гэх мэт эрэлт нийлүүлэлт хоёрын харьцаа алдагдсанаас үүсдэг.
Сүүлийн арван жилд Улаанбаатар хотод оршин суугчдын тоо өсөхийн хэрээр замын хөдөлгөөний эрэлт ихэссэн ч энэхүү өсөлттэй уялдуулан зам тээврийн дэд бүтэц хангалттай хөгжиж чадаагүйн улмаас түгжрэл улам бүр нэмэгдэж байна.
Олон улсад эрэлтийг бууруулах чиглэлээр:
Оргил цагийн татвар
Бүсчилсэн татвар
Дугаар олголтын хязгаарлалт
Явган болон дугуй, скүүтэрийн зам барих
Нийт нийлүүлэлтийг ихэсгэх чиглэлээр:
Зам, дэд бүтцийг нэмж байгуулах
Хот төлөвлөлтөө сайжруулах
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зэрэг ажлуудыг хийдэг байна.
Дэлхийн томоохон хотуудын түгжрэлийн сүүлийн үеийн стратегиудаас харахад нийт зорчилтын хувийн машины эзлэх хувийг багасгаж, алхах, дугуй унах, зэргийг илүүд чухалчилж нийтийн тээврээр зорчих хэлбэрүүд рүү шилжүүлэх бодлого нийтлэг байна.
Эх сурвалж: Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв