Honda, Nissan хоёртой Mitsubishi хамтарна

Японуудын удаан хурд нь олон салбарт чөдөр тушаа болж буй. Үүнд автомашин ч орно.
Хэдийгээр Toyota сайн яваа ч бусад нь хүнд байдалд орох өндөр магадлалтай.
Амьд үлдэхийн тулд Honda, Nissan хоёр холбоотой болсон бол энэ хоёртой Mitsubishi нэгдэх хүсэлтэй байгаа бололтой.
Энэ гурав нийлээд жилд 8 сая машин үйлдвэрлэдэг.
Nissan Honda хоёр нийлээд хиймэл оюун, автомат жолоодлого болон бусад дэвшилтэт технологиоор хамтрахаар шийдсэн юм. Маш их хөрөнгө оруулалт шаардсан энэ ажлыг нэг нь дангаар барахгүй билээ.
Nissan-ий борлуулалт олон улсын зах зээлд байнга унасаар байгаа. Ялангуяа Америк, Хятадад сэтгэл зовмоор байдалтай.
Mitsubishi ч ялгаагүй Зүүн өмнөд Азийн гол бүс нутагтаа эрэлт буурч эхэлснийг зарласан.
Ингээд гурвуул нийлээд нэг оролдож үзэх нь дээ.