Tesla 2 сая машинаа эргүүлэн татна
Мэдээ

Tesla хүнд байдалд оржээ. 2 сая машинаа эргүүлэн татах болсон юм байна. Бараг татчихсан ч юмуу.
2012 оноос хойш АНУ, Канадын зах зээлд зарагдсан бүх машиныг эргүүлэх татах шаардлагатай гэнэ. Model S, Model X, Model Y, Model 3 загварын 2 сая 30 мянган машинд хамаарна.
NHTSA гэдэг байгууллагаас ийм шаардлага гаргасан бололтой.
2021 оны 8-р сараас Tesla-ийн эсрэг мөрдөн байцаалт эхлүүлсэн аж. Ингээд энэ хугацаанд нийт 956 осол гарсан тул эргүүлэн татахаас өөр аргагүй болж буй бололтой. Ялангуяа автомат жолоодлогын горимд явж байхад осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж буй аж.
Tesla хэдийгээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч автомат жолоодлогыг дахин ёстой гэдгээ өөрсдөө ч мэдэж байгаа гэнэ. Ингээд машинуудаа татаад програм болон системийн шинэчлэлт хийх бололтой. Харин АНУ-аас өөр газар байгаа машинуудыг яах нь тодорхойгүй байна.