Land Cruiser 300-тай дүйцэх хэмжээтэй BAIC үйлдвэрийн BJ60
Мэдээ

2015 оноос хойш 8 дахь жилээ тогтвортой ажиллаж байгаа “Оч Моторс” ХХК нь BAIC брэндийн автомашинуудыг Монголд албан ёсоор борлуулдаг.
Тэгвэл энэ оны 12-р сарын 15-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод дэлхий дахинд нээлтээ хийсэн бүтэн Раам хийцтэй, 4х4 системтэй, BAIC BJ60 цоо шинэ загварын автомашиныг Хурд хүч, туулах чадвар, тав тухыг эрхэмлэгч худалдан авагчдадаа захиалгаар нийлүүлэх болсныг дуулгахад таатай байна.
BAIC BJ 60 автомашины үндсэн үнэ тоноглолоосоо шалтгаалан ₮159 саяас ₮179сая хүртэл байх бөгөөд захиалгын урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааран хөнгөлөлттэй үнийн дүнтэй байх юм байна.
BAIC БРЭНДИЙН ТУХАЙ
BAIC (Beijing Automobile Industry Corp.) group нь Mercedes Benz, Hyundai -тай хамтарсан үйлдвэртэй, Foton группийн гол хувьцааг эзэмшдэг, Канадын Magna international -тай хамтарсан цахилгаан машины Arcfox үйлдвэртэй, 1958 оноос хойш 65-дахь жилдээ ажиллаж буй БНХАУ-ын топ 4-т ордог автомашины групп.
BAIC BJ 60 ДАВУУ ТАЛУУД
ХЭМЖЭЭ
BJ60 автомашин нь 5040мм урт, 1955мм өргөн, 1925мм өндөр, тэнхлэг хоорондын зай нь 2820мм, хэмжээгээрээ Toyota Land Cruiser 300-тай дүйцэх том хэмжээтэй. Үүнийгээ дагаад салоны зай цэлгэр уудам мэдрэмжийг Танд өгөх болно.
ИЛҮҮ ХҮЧТЭЙ, ХЭМНЭЛТТЭЙ
BAIC BJ60-ийн 2000сс Турбо-бензин хөдөлгүүр, 48V Mild Hybrid систем нь Германы алдарт ZF брэндийн урагшаа 8 шатлалт энгийн автомат хурдны хайрцагтай хослон ажилласнаар 267 морины хүч 400 Н.м мушгих хүчийг гаргах хүчин чадалтай, энэ үзүүлэлт нь Toyota-ийн V6 4.0 мотороос илүү үзүүлэлт юм. BJ60-нь 85л бензиний савтай, үйлдвэрээсээ энгийн АИ92 хийх заалттай бөгөөд дунджаар 9.5 л бензин зарцуулдаг.
БАРТААНД БАРДАМ ТАВ ТУХ
BJ 60 Part-time 4WD системтэй төдийгүй товч даралтаар төв, урд болон хойд дифференциалаа хатуу цоожлох боломжтой байдаг нь Танд “Бартаанд Бардам” байх боломжийг өгөх болно. Урд болон Хойд үл хамаарах тэнхлэг нь Танд илүү ТАВ ТУХ, ЗӨӨЛӨН мэдрэмжийг өгнө.
9 ТӨРЛИЙН ЖОЛООДЛОГЫН ГОРИМ
Спорт, Эконом, Комфорт, Цас, Бартаа, Элс, Шавар, Хад чулуу, Ус гэсэн жолоодлогын горим гэсэн 9 төрлийн жолоодлогын горимоос Та замынхаа нөхцөлөөс шалтгаалан сонгох боломжтой.
УХААЛАГ ЖОЛООДЛОГЫН СИСТЕМ
BJ60 загвар нь цагаан зураас мэдрэгч, эгнээ барих, замын тэмдэг таних, өөрийгөө зогсоолд байршуулах, автомат аюулгүй тоормосны систем гэх мэтчилэн орчин үеийн автомат жолоодлогын системээр бүрэн тоноглогдсон.
УРД ГРИЛЛ БҮТЭН LED ГЭРЭЛ
CRAWL CONTROL
БҮХ СУУДАЛ ХАЛНА, ХӨРНӨ, МАССАЖЛАНА, + БҮТЭН ПАНОРАМ ЛЮК
360 КАМЕР, УРД ХОЙД НИЙТ 12 МЭДРЭГЧ, ДООРХ БАРТААГ ХАРУУЛАХ СИСТЕМ
ТАНСАГ САЛОН
ХОТЫН НӨХЦӨЛД ТАНСАГ, ХӨДӨӨ БАРТААНД БАРДАМ
ТА ДАРААХ ӨНГӨ БОЛОН OPTION-ООС СОНГОЖ ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ
Албан ёсны дистрибьютор
“ОЧ МОТОРС” ХХК
Хаяг: Шоу руум. БЗДүүрэг, Амгалан, чулуун овоо тойргоос зүүн тийш 300м, замын хойд талд AUTOZONE төв дотор, Ulaanbaatar, Mongolia
Утас: 9411-6064, 9910-6434
Facebook: Ochmotors
Вэбсайт: www.ochmotors.mn
“BJ” - гэж ямар утгатай вэ?
BAIC брэндийн BJ40 болон BJ60 автомашинуудын “BJ” гэсэн нэрийн товчлолыг хүмүүс дээр үед Монголд орж ирж байсан BAW BJ212 загвартай их андуурдаг. Тэгвэл “Бээжин жийп” гэж нэрлэгдэх уг загварыг BAW(Beijing Auto Works) үйлдвэр одоо ч гэсэн цэргийн зориулалтаар сайжруулж хийсээр байгаа боловч энэ нь BAIC-аас өөр тусдаа үйлдвэр юм.
“BJ” = Beijing.
“BJ” нь Baic, Foton, Mercedes Benz ийн олон загварын “модель дугаар” дээр байдаг. Model No буюу “модель дугаар” ийг үйлдвэрийн дотоод процесст болон улсын тусгай бүртгэлд ашигладаг. Бээжин хотод төв оффистой мөн үйлдвэртэй бол энэ дугаар BJ үсгээр эхэлдгийг доорх зураг дээрх Foton болон Mercedes Benz машинуудын пайз-аас харж болно.