Дайны дараах Ford-ыг аварсан 1949 гэдэг загварын тухай
Авто Тойм

Өнөөгөө аварга том компаниуд бүгд л эгзэгтэй үеийг туулсан байдаг.
Ford-ийн хувьд энэ хэцүү үед нь Дэлхийн 2-р дайны дараа тохиолдсон юм. Дайны үед АНУ-ын ЗГ-ын захиалгаар онгоц, танк, армийн ачааны машин, армийн жийп олноор үйлдвэрлэж байсан боловч дайн дуусаад энэ бүх захиалга нэг л өдөр зогсчихов.
Ford нэг хэсэгтээ захиалгагүй болж, хүнд байдалд оржээ.
Харин цэргүүд гэртээ буцаж ирэн гэр бүлтэйгээ амьдарч, харин тэдэнд машин хэрэгтэй болжээ. Энэ зах зээлийг Ford мэдэрсэн юм.
Ford эргээд машин хийж эхэлсэн боловч дайны өмнөх загвар хуучирч, хүмүүс тоохгүй байлаа.
Henry Ford-ийн ач хүү 1945 онд дөнгөж 28 настайдаа компанийн босс болсон юм. Тэр харин залуу хүн байсан учир орчин үеийн хандлага, хэрэгцээг маш сайн мэдэж байлаа.
Инженерүүд, бизнесийн шинжээчдээс бүрдсэн цоо шинэ багийг бүрдүүлж, цоо шинэ машин бүтээснээр 1949 гэж нэрлэгддэг шинэ загварыг хөгжүүлж чаджээ.
Дайн дууссанаас хойш 19 сарын дараа цоо шинэ машин гаргаж чадсан АНУ-ын анхны компани болсон юм. Детройтын их гурвалаас ийнхүү ганцаараа анхдагч болжээ.
1948 оны 6-р сард болсон нээлтийн өдөр шууд 100 мянган захиалга авсан нь ямар их эрэлттэй байсны нотолгоо.
Coupe, Sedan гэх мэт хэд хэдэн хийцтэй байснаас гадна 3.7 литрийн i6, 3.9 литрийн V8 хөдөлгүүртэй. Урдаа үл хамаарах тэнхлэгтэй, жолооны систем нь цоо шинэ байв.
1.12 сая ширхэг үйлдвэрлэж, 177 саяын ашиг олсон нь тухайн үедээ асар их мөнгө байхаас гадна Ford-ын олон арван жилийн санхүүгийн байдлыг баталгаатай болгосон юм.