Италид Lamborghini Urus-ийг цагдаагийн албанд дайчилдаг
Нийтлэл

Машиныг зориулалтаар хэрэглэнэ гэж сайхан юмаа.
Хурдны зам сайтай, өндөр хурд гаргах боломжтой Европийн орнуудад суперкар-ыг үйлчилгээнд явуулах нь байдаг л зүйл.
Тухайлбал Итали улсад донорын эд эрхтэн зөөвөрлөх ажилд Urus машиныг дайчилж байна. Lamborghini Urus шүү дээ.
Ердөө хэдэн арван минут л амьдрах боломжтой зүрх, тархи, элэг зэрэг эрхтэнүүдийг өвчтөнд аваачихын тулд нисэх мэт давхих шаардлага гардаг бололтой.
300 км/цаг давхих чадвар Urus Perfomante гэдэг тусгай хувилбар нь гэнэ шүү. Гаднаас нь харахад цагдаагийн тэрэг шиг харагдана. Тусгай дуут дохио, цагдаагийн эмблем, хөх цэнхэр өнгөтэй.
Дотуур холбоо, галт зэвсгийн хайрцагтай. Хойд багаажиндаа донорын эрхтэн, цус хадгалах тусгай сэйфтэй ажээ.
Итали улсад эд эрхтэн зөөвөрлөхөд 6 ширхэг Lamborghini ашиглаж байна. Urus-аас гадна Gallardo, Huracan гэх мэт супер тэрэгнүүд бий.