Б.Болор-Эрдэнэ: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн тухай нийтлэл
Нийтлэл

Эдийн засаг өөрт хамгийн ойр атал бичихэд цаанаасаа мотивацгүй, гар хүнд оргиод байдаг болцон сэдэв дээ. Монгол уншигчид ер нь эдийн засаг сонирхдоггүй шт. Натурт нь наалддаггүй юм билээ. Эдийн засгийн онолын нэн тодорхой, логиктой, рациональ, тоо баримттай гэх мэт онцлог утга уянга, шүлэг найргаар аливааг коодолж хүлээж авдаг монгол хүнд харь хөндий байдаг бололтой байдаг. Тиймд эдийн засгийг яаж ийгээд утга уянга, уран зохиолын хэлбэрт оруулж зөөллөж авдаг. Тэгчихээр нөгөөх нь улстөр болоод хэрүүл болно. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд ч тийм юм болж бн. Энэ хуулийг тойрсон эх захгүй улстөржилт маргаашаас сэргэнэ. Улстөр дороос эдийн засгаа гаргаж авч амжихгүй л болов уу. Юу ч гэсэн хэдэн юм хэлье.
1. Эхлээд мөнгө, хөрөнгөнд nationality, яс үндэс байхгүй гэдэг зүйл.
Тиймд эдийн засагт ХЭН, ХААНА-аас хөрөнгө оруулах вэ гэдэгт биш ЮУ-нд оруулах вэ гэдэг нь илүү суурь асуулт байдаг. Юунд хөрөнгө оруулах вэ гэдэг юутай эдийн засаг вэ, юу үйлдвэрлэдэг бүтээдэг юм бэ л гэсэн үг. Манай улс энэ асуултдаа олигтой хариултгүй уул уурхайн орлогоор амьдардгийг бүгд л мэднэ. Үүнд хариулахын тулд гаднын мөнгөнөөс өмнө эхлээд дотооддоо эдийн засаг, зах зээлийн институцууд зарчмаараа ажиллаж байх хэрэгтэй байдаг. Монголын хамгийн ашигтай банкны тайланг хараад үз. 3 төгрөгийн орлого тутмын 1 төгрөг нь шимтгэл хураамж хэхэ. Эсвэл 100 төгрөгний зээл тутамд хэд нь корпорац руу гарч бн хараад үз. Хөрөнгийн бирж ч ялгаа алга. IPO хийнэ, хүнд хувьцаа зарсан хойноо унаад, эзэд нь хувааж идээд хөрөнгө оруулагчдыг хохироодог. Эдийн засаг, хүний бие организм хоёр төстэй. Хүний эд эрхтэнүүд уялдаатай, бүрэн бүтэн хэвийн ажиллаж, зүрх бүх биеэр цус шахаж байхгүй бол олигтой хийж бүтээж чадахгүй биз дээ? Манай эдийн засаг организмын хувьд фэилдсэн учраас дотооддоо ч хөрөнгө бүтээлч productive салбаруудад биш rent-seeking түрээсийн ашиг руу урсаж байдаг. Коин буюу токены халуурал, Бэлтэс Мөрөн гэх мэт асуудлууд энэ чиг хандлагын оргил байсан гэж ойлгоход болно.
Организм яагаад саажсан, яавал зохих тухай би нэг хэсэг нээх олон онолын нийтлэл бичиж билээ. Сүүлдээ ч урам хугараад хамт улстөржиж, хамт шүлэг уншаад суудаг болсон lol. Товчдоо зах зээлийн амин сүнс мөнгөнд биш ӨРСӨЛДӨӨН-д байдаг. Монголд өрсөлдөөнийг төрийн эдийн засаг, төртэй хэлхэлдсэн хэдхэн групп дарангуйлж бдаг. Гэхдээ төрийн эдийн засгийг төр хийгээд бн гэдэг өнгөц төөрөгдөл шүү. Төрд шургалсан хувийн клиент бизнес группуудийн хийдэг ажил. Хүрэлбаатар гэх мэт ийм клиент группийн гар хөл улстөрчид дотоод эдийн засгийн бие организмыг нэг гараараа дарангуйлангаа нөгөө гараараа гаднаас хөрөнгө татах хууль оруулаад хөгжинө гэж байхгүй!!! Эсрэгээрээ эд нарыг төрөөс зайлуулж байж эдийн засгийн элэг бөөр хэвийн ажиллаж эхэлнэ гэж ойлго.
2, Индастриал бодлого.
Монгол маань, монголчууд маань бас орчин үеийн дэлхийн амьдралыг шийдэж байгаа хэдхэн үндсэн дүрмийг зүгээр л бидэнд хамаагүй гээд шийдцэн юм шиг байдгийг бас гайхаад бардаггүй. Энэ чинь технологийн эрин шүү дээ. Технологийн сууринд шинжлэх ухаан, түүнийг суурь боловсролоор өгнө. Анх технологи хөгжихөд хүчтэй мотор, машинууд бий болж, хүн олноор ажиллах болж, хөрөнгө ихээр татах хэрэгтэй болж байж хөрөнгө оруулалтын системүүд дагаж хөгжсөн юм. Өөрөөр хэлбэл дарааллын хувьд индастри буюу бодит сектор нь урдаа явдаг юм. Монголд эсрэг болцон. Нэг л их хөрөнгө оруулалт, мөнгө яриад байдаг. Суурь секторууд нь булчин суудаггүй. Одоо энэ хууль өргөн баригдахад ГШХО ороод ирвэл л цэнгэлийн магнайд хүрнэ гээд бураад наагаад байгаа хүмүүс толгой дараалан эдийн засагчид биш штэ. Ихэнх нь Баабарын гараар орсон пропагандистууд, үзэл сурталчид. Баабар өөрөө ч эдийн засагч биш. Жинхэнэ эдийн засагч бриллиант толгойнууд нь бол дуугүй суугаад бдаг. Хаана бн даа, хамт микро макро нухаж явсан найз нөхөд минь?! ГШХО хэрэгтэй ч бодит сектортоо булчинтай орнууд тэрийг татаж хөгжиж ирсэн. Бодит секстор секси бн гэдэг нөгөө өрсөлдөөн, нөгөө боловсрол шинжлэх ухаанаас гадна хүн ард нь хөдөлмөрч, бүтээлч, бизнес этиктэй байхын нэр. Хятад ч, Тайвань ч, Солонгос ч, Вьетнам ч уул уурхайн орлого дээрээ улстөржиж хэрэлдэж залхуурч хэвтэж байгаад ГШХО татаагүй. Энэ парламент зүй нь Монголын индастриал бодлогыг гаргаж хэрэгжүүлэх гэж сонгогдсон хүмүүс.
3, Уртдаа 100 жилээр газар ашиглуулах зүйл заалтын тухайд.
Ер нь хамгийн муу хууль абсолют тоо бичдэг. Юун 100 жил? 100 мянгын босго? Эд нар 100-аас өөр тоо тоолж чаддаг юм уу?! Салбар, индастри, төслөөс хамаарсан дүрэм бичиж чадвал хууль дотор тоо бичих хэрэг бараг гарахгүй. Тэрнээс гадна газар гэдэг дээр дурдсан технологи, инновацаас өмнөх шатны анхдагч эдийн засагт илүү хамаардаг. Нэг улс орон, ард түмэн болохын хувьд монголчууд анхдагч, унаган аж ахуйгаа аль болох дотоод потенциалаараа хөгжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд жишээ нь улсын орд, уурхай авсан группууд тэдгээр суурь салбартаа өөрсдөө хөрөнгө оруулдаг байх хэрэгтэй. Бэлэн өвлөгдсөн нүүрс ухаж урагшаа зараад, зарсан мөнгөөрөө улстөр санхүүжүүлж, хотын газарт цемент шавж, эсвэл дунд боловсролоор бизнес хийгээд явж байдаг. Энийгээ больж бодит секторт хөрөнгө оруулдаг болгож байж арай нэг зарчмаараа ажилладаг эдийн засагтай болно.
Энэ мэтээр эдийн засгийн сууриа өөрсдөө бат бөх болгохгүй шууд ГШХО-д дулдуйдахаар Оюу Толгой шиг л юм болно. Оюу Толгойн гэрээ бол доромжлол, жөүк шүү. Investment хөрөнгө оруулалт гэж ерөнхийлөөд байгаа ч тэр чинь дотроо exploitation, takeover гээд эсэн бусын агрессив хэлбэрүүдийг бас агуулж байдаг. Шинжлэх ухаанаас хол примитив анхдагч салбартаа хөрөнгө татах тутам хөрөнгө оруулалт ийм шинжтэй болдог. Дэлхийн эдийн засгийн түүх нь тийм юм.
Ингээд л бүх юм боловсрол руу буцна. Бага дунд боловсролд төлбөр хориглож төсвийн санхүүжилтээ нэм. Зөвхөн шинжлэх ухаан шингэсэн эдийн засаг л дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд жинхэнэ утгаараа нэгдэх боломжтой.
Нийтлэлч: Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ