Дайсо дэлгүүрийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Хиротаке Яно нас баржээ
Мэдээ

Японы хямд үнэтэй бүтээгдэхүүн зардаг Daiso компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Хиротаке Яно 80 насандаа зүрхний дутагдлын улмаас нас баржээ. Түүнийг хоёрдугаар сарын 12-нд нас барсан бөгөөд оршуулгын ёслолыг ойр дотнын хүмүүс нь хэдийнээ хийсэн гэж өчигдөр мэдэгдсэн байна.
2023 оны эцсийн байдлаар Daiso эх орондоо 4360 дэлгүүр, дэлхий даяар бараг 1000 гаруй салбартай.
Daiso бол 100 иений дэлгүүр юм. Яно 1972 онд анхны хямдралтай дэлгүүрээ нээсэн бөгөөд нэг долларын дэлгүүрийн бизнесийн загварын анхдагч гэж тооцогддог.
Тэрээр 1967 онд Токиогийн Чуогийн их сургуулийг төгссөнийхөө дараа хадам эцгийнхээ загас агнуурын бизнесийг ажиллуулах зэрэг хэд хэдэн ажил хийж байжээ. 1972 онд 29 настайдаа өөрийн анхны бизнесээ эхлүүлж, Yano Shoten буюу Yano Store нэртэй гудамжны худалдааны дэлгүүрээ байгуулжээ. Таван жилийн дараа тэрээр компанийнхаа нэрийг Дайсо болгон өөрчилсөн нь "Том зүйл бүтээх" гэсэн утгатай. Тэрээр тус бүр нь 100 иений үнэтэй дэлгүүрээрээ алдартай болсон.
Яно хэлэхдээ, тэр эхнэр Кацуёотойгоо хамт бүтээгдэхүүний үнийг өөр өөрөөр тогтоох нь хэтэрхий их цаг зарцуулдаг болохыг олж мэдээд бараа бүрээ 100 иенээр худалдахаар шийдсэн гэжээ.
1990-ээд онд Японы эдийн засаг зогсонги байдалд орж, үйлчлүүлэгчид үнийн талаар илүү ухамсартай болсон нь Daiso амжилтад түргэн хүрчээ. Хиротаке Яногийн санаачилсан бизнесийн загвар одоо дэлхий даяар алдартай. 2023 оны эцсийн байдлаар Daiso эх орондоо 4360 дэлгүүр, дэлхий даяар бараг 1000 гаруй, Азийн бусад орон ба Хойд Америк, Ойрхи Дорнодод дэлгүүрүүдтэй.
Талийгаач Яно Bloomberg тэрбумтнуудын индексээр 1.9 тэрбум долларын хөрөнгөтэй байжээ.
Эх сурвалж: BBC