Хөлбөмбөгийн од Ламин Ямалийн аав машины зогсоол дээр хутгалуулжээ
"Барселона" клуб болон Испанийн шигшээ багийн авьяаслаг хөлбөмбөгчин Ламин Ямалийн аав Моунир Насрауи Испанийн зүүн хойд хэсгийн Матаро хотын автомашины зогсоол дээр хутгалуулсан тухай "Ла Вангардиа" сонин мэдээллээ.

“Барселона” клуб болон Испанийн шигшээ багийн авьяаслаг хөлбөмбөгчин Ламин Ямалийн аав Моунир Насрауи Испанийн зүүн хойд хэсгийн Матаро хотын автомашины зогсоол дээр хутгалуулсан тухай “Ла Вангардиа” сонин мэдээллээ.
Эл хэрэг лхагва гарагийн орой бүртгэгджээ.
Насрауи ойролцоох Бадалона хотын “Кан Рути” эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа гэв.
35 настай Насрауи өнгөрсөн сард хүүгийнхээ “Евро-2024” тэмцээнд оролцож, Европын АШТ-д гоол оруулсан хамгийн залуу тоглогчоор тодрохыг гэрчилсэн.
Ламин Ямал Испанийн шигшээ багийн хамтаар “Евро-2024” тэмцээнд түрүүлж, авьяаслаг тоглолтоороо дэлхий нийтийн анхаарлыг эзэмдэхээсээ өмнө Ла лигт ч гэсэн гайхалтай амжилтуудад хүрээд буй.
Матаро хотын цагдаа нар эл хэрэгт холбогдуулан гурван этгээдийг баривчилсан ч, одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байгаа ажээ.
Уг хэрэг явдлаас үүдэн Ямал бямба гарагт Ла лигийн хүрээнд явагдах “Валенсиа” болон “Барселона”-гийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна.