Mercedes Benz-д хүмүүс яагаад ийм дуртай байдаг юм бэ?
Нийтлэл

Энгийн асуулт:
— Mercedes Benz-д хүмүүс яагаад ийм дуртай байдаг юм бэ?
Хариулт:
— Юуны түрүүнд энэ бол олон жилийн түүх, өв соёл, уламжлал гэдгийг дуулгая. Бүр автомашины түүх энэ брэндээс эхэлдэг. Олон арван жилийн туршид олон ч брэнд унаж сэхэж, бүр мөхөж алга болсон бол Mercedes үргэлж тэргүүнд явж ирсэн. Энэ нь хүмүүсийн тархинд Mercedes-ийг тэргүүлэгч мөн гэдэг итгэл үнэмшил бат суулгасан аж. Иймээс ажил төрөлдөө, ямар нэгэн юманд тэргүүлж байгаа хүн заавал Mercedes авахыг хүсдэг.
Түүнчлэн Mercedes Benz-ийг дэлхийн нөлөө бүхий, хүчирхэг хүмүүс илүүд үзэж, заавал худалдаж авсан байдаг.
Хэрвээ та аль нэг Mercedes Benz-ийг өөрийн нэр дээр бүртгүүлбэл тэр мөчөөс эхлээд та өөртөө итгэх итгэл, бахархал, урт удаан түүхийг өвлөн авсан мэт мэдрэмжтэй болно.
Зөвхөн үүх түүх талаасаа ийм бол техник талаасаа ч Mercedes нь өв тэгш машин байж чаддаг. Хамгийн сайн урласан гэсэн ч болохоор.. Үйлдвэрлэсэн биш урласан гэдэг үгийг анхаараарай. Хамгийн дээд зэрэглэлийн төмөр, өндөр чанартай гайхалтай интерьерийг ашигладаг. Машин бүхэлдээ нэг цогц мэт болж, залгаасууд ер мэдэгддэггүй. Машиныг хаанаас ч харсан, шөнө гудамжинд хамрыг нь хальт харсан ч танигдана. Ийм айхтар брэндингийн шинж чанартай өөр брэнд ховор. Аа харин, сайн юм хямд байх боломжгүй гэдэг нь ойлгомжтой зүйл.
Гүйцэтгэл ч гэсэн ярих юмгүй. Өө эрвэл гарах л байх. Гэхдээ чаддаг юмных нь хажууд тэр жижиг өө сэв юу юм бэ??
AMG GT63 S4 гээч машиныг унаж үзэхэд л техник гэж ийм байдаг байх нь ээ гэж бодогдмоор. Benz-ийн хамгийн хөгшин, хамгийн хямд загварыг унасан ч таныг гонсойлгохгүй. Цаанаа л нэг ихэмсэг, хүч чадалтай нь мэдэгдэнэ.
S Class юмуу Maybach-ыг унаж үзсэн хүн ховор. Унадаг хүмүүс нь юм хэлэхгүй байхыг бодоход үгээр хэлшгүй юм байлгүй дээ. Зарим юмыг биеэр мэдрэхээс өөрөөр илэрхийлэх арга байдаггүй шүү дээ.