Хятад улс хиймэл дагуул хөөргөв

Хятад улс мэдээлэл дамжуулах хиймэл дагуулын сүлжээгээ нэмэх зорилгоо хэрэгжүүлж эхлэв. Тодруулбал, дэлхийн тойрог замд сүлжээ дамжуулах 18 жижиг хиймэл дагуулыг Мягмар гаригт Шаньси мужийн Тайюань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн. Энэ нь АНУ-ын "Starlink" хиймэл дагуулын холбооноос илүү чадалтай интернэт сүлжээг дамжуулна гэж албаны хүмүүс мэдэгджээ.
Тус хиймэл дагуул болон пуужинг төрийн өмчит компани бүтээсэн.
Сүүлийн жилүүдэд Хятад улс сансар судлалын салбартаа анхаарч, "Spacesail Constellation" төслийг хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд сүлжээ дамжуулах 18 жижиг хиймэл дагуулыг хөөргөсөн бөгөөд 2030 оны эцэс гэхэд 10 мянга гаруй хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.
АНУ-д төвтэй "SpaceX" компаниас олгодог "Starlink" сүлжээ нь өргөн цар хүрээтэй, өндөр хурдны интернэтийг хэрэглэгчдэд санал болгодог. Тус компани украин цэргүүдийг байлдааны талбарт интернэт сүлжээ, харилцаа холбоогоор хангадаг тул Хятад үүнтэй адил хүчирхэг сүлжээг бий болгохыг зорьж байгаа юм. Түүнчлэн, Хятад улс 2030 он гэхэд 10 мянган хиймэл дагуулаа ашиглаж эхлэх бол цэргийн зорилгоор ашиглахыг зорьж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж:JAPAN TODAY