Mobile local business platform гэж юу вэ?
Нийтлэл

• АНУ-д нэг айл дунджаар хоёр машинтай байдаг гэх судалгаа бий. Өөрөө жолооддог автомашин гарч ирснээр айлууд машин авахаа болиход хүрнэ. Энэ нь технологийн хөгжлийг ашиглан хүн өөрөө машин жолоодож явснаас зүгээр сууж явахыг илүүд үзэх хандлага илүү болохыг илтгэнэ.
• "Uber" зэрэг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд өөрөө жолооддог автомашинуудыг /бүх автомашин / худалдаж авна. Ингэснээр дэлхийн машин үйлдвэрлэгч компаниудын удирдлага нь "Uber" шиг компаниудад очих аж. Өөрөөр хэлбэл, 800 гаруй тэрбум ам.долларын зах зээлийг эзэмших боломж тус компаниудад бүрдэнэ.
• Та кино үзэх гээд такси дуудахад чинь өөрөө жолоодлоготой машин ирж зогсоод, дотроо кино тухтай үзэх боломжийг технологийн хувьсал ашиглан олгосон гэж бодъё. Магадгүй ийм тохиолдолд заавал та кино театр явах шаардлагагүйгээр машиндаа үзэхийг илүүд үзэх байх. Өөрөөр хэлбэл, автомашин өөрөө жолоодлоготой болж, технологийн шийдлүүдтэй хосолсноор бүх төрлийн жижиг бизнес ганц автомашинд багтах боломжтой. Нэг ёсондоо “Mobile local business platform” ирээдүйд бий болно.
• Гар утас хүн төрөлхтний амьдралд нөлөөлсөн нөлөөллөөс автомашин өөрөө жолоодлоготой болсноор үзүүлэх нөлөөлөл нь хэд дахин илүү байна гэж үздэг.