Мэдээ · 2024.02.09
Орон нутгийн замд анхаарал, болгоомжтой зорчихыг анхааруулж байна
Мэдээ

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг руу чиглэх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Эдгээр өдрүүдэд орон нутгийн зам халтиргаа, гулгаа ихтэй байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Иймд хол, ойрын замд зорчихдоо:
шатахууны нөөцтэй,
дулаан хувцастай байх,
хоол хүнсний нөөцтэй,
автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших,
авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах,
архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.