Мэдээ · 2024.01.27
2024 Женевийн авто шоунд BYD оролцоно
Мэдээ

2 сарын сүүлээр Женевийн алдарт авто шоу болно. Энд оролцоно гэдэг өөрөө нэр төрийн хэрэг юм. Автомашины хамгийн өндөр соёлтой Герман, Итали, Франц зэрэг улсуудтай зэрэгцэнэ гэсэн үг шүү дээ.
Гэтэл энэ жил Хятадаас лавтай BYD, MG хоёр брэнд өргөн цар хүрээтэй оролцохоор захиалгаа өгчээ. Woow.
Энэ үеэр Европийн оны шилдэг машиныг зарладаг уламжлалтай билээ. Үзэсгэлэнийн уриа нь "Auto Future Now"
Аа тийм шилдэг машинд нэр дэвшиж дараах 7 машин үлдсэн.
• BMW 5-series
• BYD Seal
• Kia EV9
• Peugeot E-3008/3008
• Renault Scenic
• Toyota C-HR
• Volvo EX30
BYD нь хятадынх, Kia нь солонгосынх, Toyota нь японых - бусад нь Европ брэндүүд байна. Volvo гэхдээ Geely-ийн оролцоотой, бараг л хятад гэх юм билээ.