Нийтлэл · 2024.02.01
Тоногтой, тоноггүй Land Cruiser 105-ын идэлтийн ялгаа
Нийтлэл

Өөрийн хийсэн туршилт туршлагаас:
Тоноггүй сток бензин 265/75/16 дугуйтай 105 бакаа амсар хүртэл дүүргээд 80кмц тогтмол хурдтайгаар Багануураас УБ ирэхэд 11л идсэн. ARB Бүтэн тоногтойгоор яг энэ аргаар явж ирэхэд 14л идсэн. 100-120кмц хурдтайгаар тоноггүй сток нь мөн дээрх маршрутаар явахад 14л байсан бол тоногтой нь 17 л идсэн. Хотод зун багадаа 17л идэж байсан бол ихдээ 21л идэж байсан. Өвөл багадаа 22л байсан бол ихдээ 40л идэж байсан. (Тэр ч түгжрээнд явсан гэхээсээ зогссон гэхэд болно дөө)
Нийтлэгч: Sun Hero