Автотойм: GWM буюу Танк үйлдвэрлэгчийн тухай
Нийтлэл

“”Great Wall Motos” компани.
Дэлхий дээр хүний гараар бүтээгдсэн байгууламжаас хамгийн томд зүй ёсоор тооцогдох хуурай газар дээгүүр 9 мянга орчим километр тасралтгүй үргэлжлэх Хятадын цагаан хэрэмийн нэрээр нэрлэгдсэн GWM буюу Монголчилвол “Их цагаан хэрэм моторс “ автомашины үйлдвэр нь 1984 онд БНХАУ-н Хөбей мужийн Баодинг хотод байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш энэ жил 40 дэх жилтэйгээ золгож байна.
“GWM” нь одоо бараг зураг нь ч хайгаад олдохоо больсон CC130 нэг тийм давхар кабинтай өвгөн портер шиг жижиг ачааны машин ( 90 -д оны эхэнд Эрээнд их байдаг байсан даа ) үйлдвэрлэж эхэлсэн байдаг.
Тэд дараа нь Бээжин жип гэж нэрлэж бидний сурсан ГАЗ платформ дээр Хятадуудын угсарсан BJ212-ын явах эд ангиудыг ашиглан CC513 гэх 4х4 SUV үйлдвэрлэж эхэлсэн юм.
Улмаар 1993 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Nissan Cedric Y30-тай маш төстэй загвартай CC1020 нэртэй седанаас эхлээд олон төрлийн суудлын автомашинуудыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Үүний дараа Toyota Crown (S130) дээр суурилсан загвартай CC1020S болон мөн л Бээжин жипний платформд тулгуурласан пикап үйлдвэрлэж байсан боловч 1994 онд Хятадын засгийн газраас GWM н үйл ажиллагааг зөвшөөрлийн асуудлаар зогсоосон юм.
Тэд үйл ажиллагаагаа сэргээхийн тулд 1996 он гэхэд эхлээд зөвхөн ачааны машин үйлдвэрлэх эрхээ сэргээж 2010 он хүртэл өөр седан машин үйлдвэрлээгүй бөгөөд 1998 он гэхэд аль хэдийн Хятадын пикап үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгчийн байрыг эзлээд байлаа.
1997 онд Хонг Конг арал Их Британы 100 жилийн түрээсээс салж их газрын Хятадад эргэн ирсэнээр Хятадын компаниуд хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж олон нийтийн компани болох үүд хаалга нээгдсэн гэж болно. Хятадын коммунист намын нэг улс 2 тогтолцоо бодлогын хүрээнд GWM компани 2003 оны 12-р сарын 15-нд Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр анхны хувьцаакгаа олон нийтэд санал болгосноор олон нийтийн компани болсон Хятадын анхны хувийн автомашин үйлдвэрлэгч болсон юм.
2011 оны 9-р сарын 27-нд тус компани дотоодын 304 сая ширхэг А хувьцаагаа зарснаа зарлаж, маргаашнаас нь Шанхайн хөрөнгийн биржид бүртгүүлж орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци байгальд ээлтэй автомашины хөгжүүлэлтийг хийх шинэ стратегийг зарлаж олон улсын зах зээлд тэргүүлэгч болох зорилтыг дэвшүүлсэн юм.
2010 онд тэд аль хэдийн жилд 400,000 орчим автомашиныг зах зээлд нийлүүлдэг, Европын Холбоонд стандартад нийцсэн автомашин нийлүүлэгч цорын ганц Хятад компани болоод байлаа. Энэ ондоо тэд GWM-н Haval H цуврал Хятадад хамгийн их эрэлттэй 4x4 жипний дэд байранд оруулж чаджээ.
2017 оны 4-р сард GWM WEY нэртэй шинэ дээд зэрэглэлийн SUV
2017 оны 5-р сард тус компани анхны цахилгаанмашин болох Great Wall C30EV
2018 оны 7-р сард GWM болон Германы үйлдвэрлэгч BMW нь Хятадад цахилгаан Mini автомашин
2021 оноос TANK платформын off road SUV 4x4 цуврал
тус тус үйлдвэрлэж дэлхийн 60 гаруй улсад албан ёсны борлуулалт 500 гаран борлуулалтын дараах үйлчилгээ сэлбэгийн сүлжээг байгуулж, АНУ,, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австри улсуудад шинжилгээ судлагааны хүрээлэнгээ байгуулан ажиллаж байна.
Нийтлэгч: Ochiroo Ochirpurev