Mercedes-Benz компанийн S-Class загварын үйлдвэрлэлийг багасгах гэж байна.
Automotive News-ийн мэдээлснээр Mercedes-Benz компани тансаг зэрэглэлийн S-Class седан автомашины үйлдвэрлэлийг нэг ээлжийн горимд шилжүүлэх гэж байгаа аж. Үйлдвэрлэл багасгах арга хэмжээг наймдугаар сард болж буй компанийн амралт дууссаны дараа хэрэгжүүлнэ.

Automotive News-ийн мэдээлснээр Mercedes-Benz компани тансаг зэрэглэлийн S-Class седан автомашины үйлдвэрлэлийг нэг ээлжийн горимд шилжүүлэх гэж байгаа аж.
Үйлдвэрлэл багасгах арга хэмжээг наймдугаар сард болж буй компанийн амралт дууссаны дараа хэрэгжүүлнэ.
S-Class загварын автомашинуудыг Герман улсын баруун өмнөд хэсэгт байрлах Зиндельфинген хотын Factory 56 үйлдвэрт үйлдвэрлэдэг.
Mercedes-Benz-ийн энэхүү шийдвэр нь S-Class загварын автомашины эрэлт буурч байгаатай холбоотой бөгөөд энэ загварын машины дэлхийн хамгийн том зах зээлийн нэг болох Орост автомашины борлуулалт 2022 онд албан ёсоор зогссоныг санах нь зүйтэй.
Factory 56 үйлдвэрт мөн цахилгаан EQS загварын автомашинуудыг үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэл багасгаснаас үүдэлтэй илүү ажилтнуудын хэсгийг өөр үйлдвэрлэлийн хэсгүүд рүү шилжүүлэх бөгөөд тэдгээрийн нэг нь E-Class болон GLC-Class загваруудыг үйлдвэрлэдэг Hall 46 үйлдвэр юм.