Оросын ачааны машины жолооч нарын цалин хамгийн их өссөн байна.
HeadHunter болон "АвтоГрузЭкс"-ийн судалгаанд дурдсанаар, Оросын ачааны машины жолооч нарын дундаж цалин сарын 131,000 рубльд хүрсэн нь өмнөх жилийнхээс 74%-иар өссөн үзүүлэлт юм гэж "Ведомости" сонин мэдээллээ.

HeadHunter болон "АвтоГрузЭкс"-ийн судалгаанд дурдсанаар, Оросын ачааны машины жолооч нарын дундаж цалин сарын 131,000 рубльд хүрсэн нь өмнөх жилийнхээс 74%-иар өссөн үзүүлэлт юм гэж "Ведомости" сонин мэдээллээ.
Ачааны машины жолоочийн мэргэжил нь жилийн дотор хамгийн их цалин нэмэгдсэн мэргэжлээр тодорчээ. Бусад мэргэжлүүдийн хувьд нэмэгдлийн дээд хязгаар 60% байсан.
Зах зээлийн шинжээчид тээврийн салбарт одоогоор ажиллах хүчний хомсдол их байгаагийн улмаас цалингийн өсөлт хурдтай явагдаж байгааг онцолж байна. "МТЭК-Логистик" тээврийн компанийн худалдааны захирал Евгений Симаковын хэлснээр, сүүлийн зургаан сарын хугацаанд ажилтан сонгон шалгаруулах зардал өмнөх жилтэй харьцуулахад 15%-иар нэмэгдсэн байна. "Глобальная логистика и транспорт" группын захирал Павел Горбуновын хэлснээр, тээврийн салбарт орж ирж буй шинэ ажилтнуудын тоо зах зээлийн хэрэгцээтэй харьцуулахад илүү доогуур байна гэжээ.
"АвтоГрузЭкс"-ийн таамаглаж буйгаар, энэ оны эцэс гэхэд ачааны машины жолооч нарын цалин дахин 10-30%-иар өсөх төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ, Оросын хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн эхний тавд багтаж буй мэргэжлүүдэд DevOps инженер (сарын 250,000 рубль), хөгжүүлэлтийн багийн удирдагч (214,000 рубль), дата шинжээчид (197,000 рубль), худалдааны захирлууд (184,000 рубль), системийн шинжээчид (180,000 рубль) орж байна.